Нийгмийн

ЦЕГ: Саатуулсан жагсагчдаас хоёр нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, биед нь халдаж баривчилсан бөгөөд 20 иргэнийг саатуулж, 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар өнөөдөр өглөө ЭЦА-наас мэдээлсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар мэдээллээ.

Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн бөгөөд бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Boloi jagsagchdig muuhai haragduulah jujgee zogsoo

Зочин
Зочин

ИНГЭЭД ХУДЛАА ШААГАД ЭХЭЛДЭГ ЮМ МАНСУУРСАН БАЙЛАА Ч ТЭД ЖАГСАГЧ БИШ МАНСУУРЧИХААД ДЭЛҮҮРЭЭД ЭЛИЙРЭЭД ТАЛБАЙ ДЭЭР ИРСЭН БАЙГААШТ. СОГТУУЧУУДАА ЖУРАМЛАХ НЬ ЗӨВ ГЭХДЭЭ ХЭН АРХИ УУЛГААД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ТУРХИРААД БАЙГААГ НЬ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ ЖАГСААЛД ДАЙЧЛАГДСАН ЦАГДАА НАР Ч ГЭСЭН АМЬДРАЛ НЬ ХЭЦҮҮ ӨР ШИРТЭЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛААД Л БАЙГААШТ МӨРДӨСӨӨ ХУУ ТАТАЖ ХАЯАД ЖАГСАГЧИДТАЙ НИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРЫГ ӨЛСӨӨД ГУРИНХЛААД АЖИЛГҮЙ ГУДАМЖИНД ГАРАХАД ХЭН ТҮШИХ ЮМ ОДОО ТА НАРЫН ЖУРАМЛААД БАЙГАА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАЛУУН ГАРАА СУНГАНА ШҮҮ ЭНЭ БОЛ ҮНЭН ШҮҮ ЦАГДААГУУДАА ТА НАР ИРГЭД РҮҮ БИШ ОРДОН РУУ АНХААР ТЭНД ТАНЫ БОЛОН БИДНИЙ АМЬДРАЛЫГ ҮРСЭН ХУЛГАЙЧУУД СУУГААД БАЙНА

Зочин
Зочин

Жагсаалд оролцсон залуус хар тамхи хэрэглээгүй байхаа. Тэнэж явсан мансуурагчид л байхгүй юу . Наад 2 оо харин сайн хорь....

Холбоотой мэдээ

Back to top button