Засгийн газар баасан гарагт хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Гэвч хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй аж. Учир нь ирэх баасан гарагт Засгийн газар дахин ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэх бөгөөд тэр өдрөө мэдээлэл хийнэ гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
- Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
- Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.