Нийгмийн

Украин дахь Америкийн биологийн лабораторийн 30 объектыг олж тогтоожээ

Амьд хүн дээр туршилт хийж байсан гэгдэж буй Америкийн биологийн лабораториуд Украинаас Монгол руу нүүхээр болсон талаар ОХУ-ын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Косачев мэдэгдсэн байна. Энэ талаар “URA.ru” сайт “LIFE” агентлагаас эш татан мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, АНУ биологийн лабораториудаа Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулах талаар Засгийн газартай хэлэлцээр хийсэн гэх мэдээлэл тархаад байгаа юм. Константин Косачевын хэлснээр, Америкийн иймэрхүү нууц лабораториуд дэлхийн олон арван оронд тархан байрлаж байгаа аж.

“Тэдгээр лабораториуд нь Украинд үйл ажиллагаагаа явуулж байсан лабораториудтай ижил гэж үзэх ноцтой шалтгаан бий. Учир нь, тэдгээр лабораториудыг Монгол Улсад байршуулах нь байршил зүйн хувьд, геополитикийн хувьд ч ОХУ-тай ойр байх нь чухал байгаа юм” хэмээн Косачев нэмж онцолжээ.

Дөрөвдүгээр сарын 14-ний лхагва гарагт Цацраг, хими, биологийн хамгаалалтын хүчний дарга, хошууч генерал Игорь Кириллов хэлэхдээ, Украин дахь биологийн  лабораториудад АНУ-ын иргэд болох Куртис Белаяч, Филлип Доллифф, түүнчлэн Европын Холбооны куратор Эдди Артур Майер нар оролцсон гэв. 

Гуравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яам Украин дахь Америкийн биологийн лабораториудын байршлыг харуулсан газрын зургийг нийтэлж байсан. Гэсэн ч, тухайн үед энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн цацагдаагүй. Газрын зургаас харвал нийт 14 суурин газарт байрлах 30 объектыг олж тогтоосон байна. 

Эх сурвалж: Lenta

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН ынхан зөвшөөрсөн байх. Элбэгдорж Укрейныг даанч их өмгөөлж хамгаалаад байсан. Ийм л юм хийх гээд байсан.

Зочин
Зочин

Одоо манайд лабораториуд байна гээд, энэ оросын сенатын гишүүн яриад байна. Яаж гүтгэж, дараа нь улс орноор нь түрэмгийлж устгадагийг оросууд ч харуулж байна да. Дараагийнх нь бид үү?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн ямар юмных нь лобартори байх вэ Укрианы Оросоос илүү хөгжилтэй бсан атаархуу ганц хүний дарангуйллаас болж ах дүүс байлдаж бна БУРХАН Укрианы талд бгаа үнэхээр баатарлаг ард түмэн халуун амиараа Эх Орноо хамгаалж бна Слова Укриань

Зочин
Зочин

энэ биологийн лабаториудын хүн дээр хийх туршилтууд нь ардчилсан үзэлтэй хүмүүс дээр хийгддэг гэсэн. Тэгэхээр ёстой нөгөө илжиг будаа гэдэг шиг ардчилсан намын гишүүд будаа болох байхдаа зайлуул

ZOCHIN
ZOCHIN

MONGOL DAHIIG OLOO YU

. GUTGEJ BOLNOSHDEE....MONGOL BOL JIJIGHEN CH TUSGAAR ULS

Иргэн
Иргэн

Элбэгдоржоо хө энэ үнэн үү.Батүүл баатарыг украйн явуулж байлдуулах гээд байсан Бхйден ахынхаа лабораторыг хамгаалуулах гээд байсан юмуу.

Зочин
Зочин

Монголд бас баахан лаборатори байгаа тэгээд тэгээд оросууд ирж устгана гэлүү.
Оросууд сайхан шаах юмаа

Иргэн
Иргэн

Манай томчууд ч эвгүй дээ, итгэх аргагүй. Хармаа руу нь хэдэн юм шидээд л болоо шүү дээ. Маньд бол шал өөр юм яриад юу ч болоогүй юм шиг гөлийгөөд л. Оюутолгой яалаа даа маньд жигтэй ашигтай гээд байсан тэгсэн шал эсрэгээрээ юм болсон.

Зочин
Зочин

Өмхий оросууд Био лаборатори гэж шааж Монголыг Хятадаар эзлүүлэх нь. Оросууд өөрсдөө Украйныг эзлээд Монголыг хужаад өгөөд хужаа нараасаа баахан мөнгө санхүү авч газ бензинээ зарж гэж байна.

Зочин
Зочин

МАНАЙ ХӨДӨӨНИЙХӨН ҮНЭН АЖИГЧ АРД ТҮМЭН. ХААНА ХҮН ОРУУЛДАГГҮЙ ЯМАР НУУЦ БГУУЛАМЖ ГАРЧИХАВ ГЭЭД ДОР НЬ ШҮҮ ДЭЭ. ХҮН АМ ЦӨӨНИЙ ДАВУУ ТАЛ ЭНЭ!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

ТИЙМЭЭС ХУДАЛ ГҮТГЭЭД НЭМЭРГҮЙ ЭНЭ ОРОСУУД.

Зочин
Зочин

Orosuud uursduu biology zevseg xereglesen ni togtoogood irexeer iim xudal ulgeree taraagaad baina l daa. Ukrained America laboratory baixgui, xarin zuvlultiin yeiin laboratoryyd baidag gedgee medegdsen shuu dee. Setguulchdee odoo boli. Iim yum bichix xereggui

Bat
Bat

Baabar lab oruulsan baih shuu teg

Зориг
Зориг

Үхлийн туршилтын лабораторийг эх орондоо байршуулах зөвшөөрлийг Монголын ЗГ өгсөн хэрэг үү?!!! Хэрэв тийм бол ёстой No шүү дээ! Арай ч ийм тэнэг юм хиймээргүй гэж найдаж байна хэрэв үнэн бол ард түмэн эрс эсэргүүцнэ шүү!!!

Зочин
Зочин

Монгол улс аль хэдийн үндэсний аюулгүй байдлаа алдсан Мэнгэ Нямдорж Хятадын нөхөр. 1994 оны үед Эбий АНУ д бүх нууцаа аваачиж өгсөн. Энхбаяр тагнуулд авгайгаа оруулж олон юм хуссан гэж би харддаг. Үйлдвэрийн тагнуулын алба гээд олон юм байгаа шүү. Монголчууд бид ямар ч боловсрол мэргэжилгүй бүгд дамын наймаачин болцгоосон. Үхсний чинь бизнес дамын наймаагаа бас сэргэлэн гэж бодноо. Өөрийн толгой дахь бөөсөө хар. Хүний толгой дээрх өвсийг шүүх санаатай

Zochin
Zochin

Orosuud yaj iij baigaad mongoloos dood tal ni 5 iig ilruuleh l baih.

Зочин
Зочин

Түй май шүү өмхий оросуудаа... эрх чөлөөт монголчууд та нартай цусаа дуустал алалцана шүү. Хуучны номхон монгол гэж эндүүрэв

Зочин
Зочин

Шаампар хуй улс

Зоч
Зоч

Нямдрлжин,Хулан мэтийн Оросын бөгс долоогчдод :Одоо Монголын биолабораторийг устгана гэж Монголд фашистуудаа оруулах нь ,усан тэнэг иванууд

Холбоотой мэдээ

Back to top button