УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Инфографик: Тодотголоор аймгуудын төсвийг танаж, 20.8 тэрбумыг хэмнэнэ

Өчигдөр Засгийн газраас 2022 оны улсын төсвийн тодотголын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Иргэд жагсаалаар "Ажлаа хий", "Өөрсдөө хий" гэж шаардсаны хариуд Засгийн газар хэд хэдэн чиглэлд хэмнэлт хийж буйгаа мэдэгдсээр байна.

Харин яг бодитой хэмнэлтүүдийг төсөвтөө суулгаж чадаж байна уу, өнгөн талдаа хэсэг ажилчдын орон тоо, унааны зардлыг танаад өнгөрөх үү гэдэг нь анхаарал татсаар байгаа юм. Энэ дунд, УИХ-ын гишүүдийн жилээс жилд өндөр төсөв баталдаг Хэнтий, Увс, Өмнөговь зэрэг аймгуудын хөрөнгө оруулалт хэрхэн танагдсан нь сонирхолтой.

Тэгвэл доорх инфографикт төсвийн тодотголоор аймгуудын хөрөнгө оруулалт хэрхэн буурсныг үзүүллээ. Үүнээс харахад бүх аймгийн хөрөнгө оруулалтын зардал жигд 1-2 тэрбум төгрөгөөр буусан байна.

2022 оны баталсан төсвөөр аймгуудын хөрөнгө оруулалтад 253.4 тэрбум төгрөг зарцуулах байсан. Харин тодотголд дээрх таналтыг хийснээр 232.6 тэрбум болж буурчээ. Өөрөөр хэлбэл, аймгуудын төсвийн танах хэлбэрээр 20.8 тэрбум төгрөг хэмнэхээр төлөвлөсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button