Д.Сумъяабазар: Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй

Бид цар тахлын хүнд хэцүүг хүчээ нэгтгэж, мөн иргэдийн дэмжлэг байсан учраас туулан давж чадсан. Одоо дайн байлдааны сөрөг нөлөөтэй нүүр тулан тэмцэж байна.
МАН бүх шатанд засаглаж буй учраас бид өнөө маргаашийг гал унтраах, аргацаасан байдлаар ажиллах бус улс орны ирээдүйгээ харсан зарим төслөө явуулах ёстой. Ийм цаг үе бидэнд олон тохиохгүй. Бид түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ төлөвлөөд байгаа. Жишээ нь, УИХ, Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сургах тойргоор суралцуулснаар түгжрэл бууруулахад ч нөлөө үзүүлнэ.
Бас нэг чухал зүйл бол Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор мэргэжилтнүүдийн тооцсоноор 20-иос доошгүй хувиар түгжрэлийг бууруулж, цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүсийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Энэ төслийн талаар харамсалтай нь буруу мушгин гуйвуулсан мэдээллийг зориуд санаатай тарааж байна. Улсаа өр зээлэнд оруулах 2.8, бүр 3 тэрбум долларыг авах гэж байна гэж иргэдийнхээ бухимдал тос нэмж өрдөн хагалан бутаргах, ажлыг гацаах сонирхлоор мэдээлэл түгээж байгаа нь иргэдийг төөрөгдүүлсэн ажиллагаа юм.
Бид урагшлах уу, ухрах уу. Нийслэл хотод хөнгөн галт тэргээс гадна метро ч хэрэгтэй BOT ч хэрэгтэй, хурдны зам ч барих хэрэгтэй бүгд их зардал шаардана. Манай хот чинь том хот болчихсон. Энэ бүр ужгирсан асуудлыг тодорхой цаг хугацаанд дэс дараатай шийднэ. Мэдээж бид хотуудын алдаа сургамжийг харж байгаа. Аль болох хотын бөөгнөрөлөө задлах байдлаар ажиллана. Засгийн газрын энэ удаа оруулж буй хөнгөн галт тэрэгний шугам бол Нисэх Яармагаас Сансарын төв хүртэл. Үүнд Засгийн газрын 500 гаруй сая долларын баталгааг УИХ-аар батлуулах юм. Энэ нь шууд зээл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих юм. Одоо энэ төсөл эхэлбэл 2024 онд туршилт эхэлж, 2025 онд бүрэн ашиглалтад орж ажилласнаар өөрөө байнга орлого олж, төлбөрөө төлж эхэлнэ. 3 цаг түгжрээд гацаад сууж байх уу, 3, 5 минут яваад орох боломжтой тогтмол цагт байнга явдаг нийтийн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг хэнд ч ойлгомжтой сонголт…
Хулгай хийж, буруу бодлого явуулж улсаа өрөнд хийх гэсэн ажил энэ төслийн ажил огт биш. Нийслэлчүүд монголчуудад ашигтай том төсөл. Итгэх итгэхгүйгээ яриад улсын өр зээлээр айлгаад иргэддээ зайлшгүй хэрэгтэй төслийг гацаах нь ялангуяа бүх шатанд манай эрх баригч намын бодлого, үйл ажиллагаанд таарахгүй. Төслийн хяналт эхнээсээ олон нийтийн хяналт дор явагдана. Дүгнээд хэлэхэд, хамгийн хэцүү нь эхлэл гэдэг. Бид мэргэжлийн хүмүүстэй жил хагас тооцоо судалгаа нухаж, өмнө хийгдэж байгаагүй их ажлуудыг хийж байж бэлэн болгосон эхний шатны том ажил гараанаас гарах гээд УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Нураах гацаах амархан. Босгох бүтээх тун хүнд. Биеийн амрыг бодвол том шийдлээ бус гар доорх шийдлээ яриад явж болно.
Гэвч том шийдлээ дагуулж бусад шийдлүүдээ хамтатгаад шийдэх нь илүү үр дүнтэй алс хэтээ бодсон болно. 3 тэрбум долларын өр зээл огт үйлдвэрлэхгүй, бас улсаа ийм өр зээлээс аврагч хэн нэгний дүрд хэн ч тоглох хэрэггүй, өмнө нь түгжрэл бөөгнөрөлийг бууруулах талаар юу ч хийлгүй улсын сан хөмрөгийг барьж өр байнга үйлдвэрлэж байсан хүн л иргэдийг өр зээлээр айлган иргэдэд хэрэгтэй гол төслийг гацаах тухай ярих нь сайн санаа юу, юу вэ хэлэх юм алга… Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй! Өөр талбарт бие биетэйгээ арсалдаж үзэлцэж болно. Улсын ажлыг гацаах байдлаар хэрэггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумьяа өөрийн шун�##�аа гүйцэтгүүлэхийг тулд нийслэлчүүдээр бамбай хийхээ боль. Эхэлсэн ажлаа дуусга. Утаа, бохир, замын нөхөөсийн асуудлаа шийд. Ээж. Дүү 2 оосоо циркийг аваад өг. НДШ нэм зээлсэн мөнгөө төл. Битгий худлаа ярьж мөнгө идэх аргаа хайгаад бай. Нийслэлчүүдэд НДШ сангаас өөршигээ хүүгүй зээл олгож өг.
Нийслэлээс сонгогдсон 24 ийг дараагийн сонгууль сонгож болохгүй. Ийм өөрийн толгойгүй долоогч нар хэрэггүй. Ер нь ирэх сонгуульд нийслэлд МАН түүний дотроос шун�##� Сумьяаг бүр сонгож болохгүй. Тэрийгээ мэдээд их мөнгөтэй төсөл нэрээр мөнгө идэх гэж байгаа юм.
Сумьяабазар гэх тэнэг бөхөд 3 их наядын эрх өгч болохгүй. Хотоос сонгогдсон гишүүд попрох хэрэггүй. 2024 оны сонгуулийн мөнгөө л босгох гээгүй дуугүй байцгаа.
Ийм их мөнгөний боломж байгаа юм Засгийн газар шатахууны үйлдвэрээ хурдан барьж дуусгаа. Мөн дарханы замаа нэн яар�##�тай дуусгаа.
3 их наядыг түгжрэл бууруулахад 3 их наяд зарна гэж юу байсын бэ. 1 их наяд төгрөгөөр л шинээр нийслэл барихад ханг�##�ттай шүү дээ.
Хүрэлбаатар гишүүн маш зөв байна. Наад сумьяхбазартаа 3 их наядыг өгч болохгүй шүү.
Энэ бөх мөнгө хусах л тухай бодоод бгаа бололтой тэр НДийн мөнгө буцааж өгөөчээ
Hutsna biz, bolj bvtej bga yum neg ch bhgui shv nowshoo, tugjrel gd hutsaad bhiin tugjrel nemegdseer bga shuu
Нөгөө тэнгэрийн зам дүүжин зам хаачихсан бэ? Энэ янз бүрийн зам ярьж их хэмжээний мөнгө нэхэхээ болио. Нийслэлээ өөр газар байгуульяа. Нэг ийм сан�##� гаргаад бат�##�чих зоригтой аавын хүү ээжийн охин �##�га уу та минь ээ!
Ийм үлгэр ярьж иргэдийн татвараас бүрдсэн төсвийн мөнгийг үрэн таран хийхээ болиочээ. Нөгөө дүүжин зам нь үлгэр болонгуут тэнгэрээр явах төмөр зам болчихдог байна шдээ. Арай хэтэрхий тархи уга�##�т хуур�##�т явагдаж байна даа.
Ийм их мөнгөөр ийм явуургүй юм хийхээ болиод өөр газао нийслэлээ шинээр байгуулах шийдвэр гаргая.
Сумьяабазар гэх бөх чинь нөгөө гараж буулгах мөнгө нь дуусчихсан гэсэн. Тэгээд 3 их наяд төгрөг гаргуулж байгаад бүх 9000 мянган гаражийг буулгая гэж байгааа гэсэн шүү.
б
Чи дандаа мөнгө нэхэж байх юмаа. Хэдэн төгрэг хусчих санаатай байгаа чинь духан дээр чинь харагдаад л байдаг шүү тэнэг бөхөө.
Доллароор 3 их наяд, төгрөгөөр 9 их наяд. Монгол улсын төсөв хэд билээ? Сумъяабазар тийм их шудрага юм бол хүүхдүүдэд циркийг буцааж өг, хувийн банкнаасаа төр, иргэдийн мөнгийг буцааж өг,!
Ekhleed byyr nen tergyynii eeljind shaardlagatai bgaa surguul, tsetsetleg, avto zam, emneleg, tsakhilgaan station gekh met zyilsee khiichikheed daraa n' naad soliorloo khiivel taarna. Er n' Sumiyabazariin neg zali syyliin yed ikh anzaaragdaad bgaa shyy. Ikh saikhan ylger zokhioj, teriigeebsain yarina, khor nairuulj teriigee demjyylekh groupiig byrdyylne. Tegeed ekhnii udaad mash undur yneer TEZY khiine. Daraagiin jild n' TEZY-giin todotgol gej bas buun mungu iddeg l khyn um shig sanagdaad bgaa shyy. Ungursun khugatsaand yr dyn n' garch etseslesen um neg ch baikhgyi. Ikh urtei khynii l arga baikhdoo. Banknii uruu tulukh geed byyr tseneggyi khudlaa yaridag baikhdaa khuurkhii.
Бөхөө барилдаа.
Буухаасаа өмнө улсын мөнгийг төлөөрөй
Ер нь бодитой ажил хийх нь зөв ш дээ �##�ийн болгон худлаа ярих вэ оройтсон чгэсэн одоо эхлэх хэрэгтэй шүү
Хүрэлбаатар гишүүнийг дэмжиж байна. Сум-ыг огцруул. Юу ч хийгээгүй. Одоо бас усан тээвэр гэх үлгэр ярьж байна. Толгойгүй, чадваргүй, тэнэг бөхөөс с�##�цгаая. Мөн Циркээ авчгаая. Өрөө төл Сум. . .
Mashinaasaa buugaad tsahilgaan galt teregeer yavah u,manaihan.eedee neg hesegtee l mashintaigaa zutgene shuu..
Tulguurt guuren zasm#l zam tavisan n deer bh..