“Бэлтэс Мөрөн” ХХК-ийг цагдаа, прокурорынхан шалгаж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” компанийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульч н.Алтангэрэл саяхан АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс “Бэлтэс мөрөн” компанийн хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулж, өөрсдөө мөнгөө өсгүүлж авсан байж болзошгүй хэмээсэн юм.
“Бэлтэс мөрөн” гэх компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани аж.
Тэрбээр “Энэ компанийг нэг жил гаруй ажиглалаа. Эднийх иргэдээс их хэмжээний мөнгийг авч 30-50 хувь өсгөж өгнө гэж авдаг. Монголд байтугай дэлхийд ийм бизнес байхгүй. Байдаг бол гэмт хэрэг байж таарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3.2-т заасан олон шатлалт пирамид тогтолцоогоор иргэдийг залилж байна. Энэ дээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Гэвч цагдаа ч тэр, прокурор ч тэр хууль журам, илрүүлэх зорилтдоо нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй байна.сХурдан шуурхай ажиллаж энэ үйлдлийг зогсоохгүй бол үүний цаана өчнөөн олон хүн хохирно" хэмээсэн юм.
Тэгвэл Хөвсгөл аймгийн иргэдээс 300 орчим тэрбум төгрөгийг авч эргэлдүүлсэн гэх “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг цагдаа, прокурорынхан шалгаж эхэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.