Халдашгүй байдлын дэд хороо ДӨРВӨН гишүүний асуудлаар МАРГААШ хуралдана

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Эл бичиг прокурорын байгууллагаас өчигдөр /2022.04.25/ 15.00 цагийн үед спикерт ирсэн гэгдэж байгаа бөгөөд Халдашгүй байнгын хороонд хүргүүлсэн гэх. Улмаар энэ дагуу тус хороо МАРГААШ /2022.04.27/ хуралдахаар товлоод байгаа аж.
ХУУЛЬ ЁСООР: Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Даргаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ажилладаг билээ.
Дөрвөн гишүүний хувь заяаны асуудлыг эдгээр таван гишүүн хэлэлцэж, дараа дараагийн шийдвэрийн эхлэлийг тавина гэсэн үг юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
батболд бямбацогт нар өөрсдөө ямар билээдээ???????????????????????
Ene hed uldeej tenegdeh bii dee.Tegbel ard tumen bosoh baih shuu
Прокурор нь ингэж шударга ажиллаж байхад гишүүд нь яаахыг одоо л харая
Алтанхуягийг юунд хардаж байгаа юм вэ? Хамгийн гайгүй гишүүнээ оролдоод байна даа.
Зөв
30-н жил доромжиллоо.Жүжиг тоглож, төрийн мөнгөөр амьдарна хууль үйлчлэхгүй.Би хууль мөрдөх хэрэг байгаа юм уу?