Нийгмийн

Зэсийн ханш нэг сарын турш буурсан үзүүлэлттэй байна

Зэсийн ханш Лондоны металлын биржид таван долоо хоног дараалан буурчээ. Энэ тухай "Reuters" агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тэлж, хөрөнгө оруулагчдын дунд зэсийн эрэлт багассан, ам.долларын ханш чангарсан нь үүнд нөлөөлсөн аж.

Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдах суурь металлын үнэ 0.2 хувиар хямдарчээ. Тодруулбал, нэг тонн нь 9473 ам доллартай тэнцлээ. Мөн Шанхайн фьючерсийн биржид ирэх зургаадугаар сард нийлүүлэх зэсийн ханш 1.3 хувиар буурч, тонн нь 10810 ам доллартай дүйсэн байна. Баасан гарагт тонн зэсийн спот ханш 9428 долларт хүрсэн нь долоо хоногийн өмнөхөөс 2.8 орчим хувиар доогуур дүн аж.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button