Нийгмийн

НӨАТ-ын "И-баримт" систем дээрх алдааг засаж, 60 сая төгрөгийн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хэд хэдэн хэргийг шилжүүлжээ.

  • Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын "И-баримт" систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2022 13:32

НӨТ-Ийн буцаан олголтын хувь буурсан юмуу? Та нар дэлгүүрээс авсан т�##�оноо сайн хараарай даа

нөхөр
нөхөр
5 сар 31, 2022 15:48

Харсаар байт�##� миний Е баримт дээр 30.000₮ хонжворыг �##�га болгосон бсан. Миний хувьд олон сар өвчтэй бсан учир утсаар асуухад татварын ернхий газарт хандахыг зөвлөсөн. Одоо хүртэл авч чадахгүй байсаар асуухад одоо нэмэргүй, улсын орлого болсон биз гэсэн хариу сонссон.. Хүүхдээр баримтаа хийлгээд ч нэмэргүй юм билээ... Зарим нэг газар тухайлб�##� кофе-вен гэсэн гаазраар үйлчлүүлээд баримтаа шивэхэд �##�ь хэдийн суг�##�аагаа өөрсдөө шивээд оруулчихдаг юм билээ. Асуухад бид тийм эрхтэй гээд бсан. Учрыг нь ойлгоогүй, Ийм газрууд дэндүү олон болчихсон бна. Энэ нь татвараас зугатаадаг үйлчилгээ юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button