Нийгмийн

"Тэтгэвэр тогтоолгож өгнө" хэмээн бусдыг залилдаг байжээ

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б гэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж, өөрт байхгүй эрх хэмжээгээ байгаа мэтээр бусдад ойлгуулж зориуд зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар залилангийн гэмт хэрэг үйлджээ.

Тухайлбал, иргэн Г.П-н “урьд төлөгдөөгүй байсан жилүүдийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг зохицуулж өгнө” гэж хуурч, 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс зургаадугаар сарын 26-ны өдрийн хооронд 1.338.600 төгрөг авч залилсан,

   Б.Д-н “тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж 2019 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 1.000.000 төгрөг авч залилсан,

М.С-с “түүний аав Д.М-н тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 2020 оны есдүгээр сард албан тушаалын байдлаа ашиглаж 2.300.000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2.2 жилийн хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс ялыг нь 1.1 жил болгож бууруулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёоооо манай улсад хэзэээ хууль үйлчилдэг болох юм бэ

Зочин
Зочин

butehgviu eeeeee ene huuli tsaaj

Зочин
Зочин

Хууль байлааа гээд эрх мэдлийг давахгүй буян юмдааа хөөрхий

Зочин
Зочин

Авах ёстой арга хэмжээгээ авахгүй улам иймэрхүү гэмт хэргүүдийг өөхшүүлсээр хэзээ зогсох вэ

Зочин
Зочин

Эрх мэдлийг хараал идээсэй

Холбоотой мэдээ

Back to top button