ХӨНДҮҮР СЭДЭВ: “Би лам биш цагдаа болох мөрөөдөлтэй”

Шашинд итгэх, үл итгэх нь үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудал. Гэхдээ шашны эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тулд, аливаа сайн сайханд чиглэдэг. Монголчууд олон шашны талаарх мэдээлэл, ойлголттой болсон. Гэвч манай улсад дэлгэрээд буй шашин бүр хүнлэг, зөв ёсонд нийцэж чаддаг болов уу?
Сэтгүүлч Х.Умаахан өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.
Сайн сайхан нэрийн доор хүүхдийн эрхийг хамгийн их зөрчиж байгаа газрууд нь шашны байгууллагууд юм биш биз гэсэн эргэлзээ төрсөний үндсэн дээр хэд хэдэн сүм, хийдээр орж зарим ламхай болон итгэгч хүүхдүүдтэй ярилцаж үзлээ.
-ААВ МААНЬ САЙН ЛАМ БОЛООРОЙ ГЭСЭН. ГЭХДЭЭ БУРХНЫ НОМ УЙТГАРТАЙ-

Бидний эхний уулзаж ярилцсан хүүхэд нэр бүхий хийдэд шавилан суудаг. Хийд болон хүүхдийн нэрийг нууцалж байгаа учир нь дараа нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг.
Энэ ламхайн хувьд хийдэд шавилан суугаад хоёр жил гаруй хугацааг ардаа үдсэн гэнэ. Бидэнд хүсэл мөрөөдлийнхөө талаар ярихдаа “Би уг нь лам болохыг нэг их хүсэхгүй байгаа. Харин цагдаа болохыг мөрөөддөг. Цагдаа болоход яах ёстой бол” хэмээн биднээс асуув. Цаашлаад “Аав маань намайг сайн лам болоорой гэж захисан. Уг нь манай “багш лам” намайг загнадаггүй л дээ. Гэхдээ бурхны ном цээжлэх их уйтгартай санагддаг” гэв.
Мөн түүнээс гадна гурван ламхайтай уулзахад нэг нь лам болохдоо дуртай, өөр нэг нь мэдэхгүй, үлдсэн нь лам болохыг төдийлөн хүсэхгүй байгаа гэдгээ хэлж байлаа.

Үүнээс гадна тэдний ихэнх нь өөрөө хүсээгүй хэдий ч эцэг, эхийн шийдвэрээр лам болохоор суралцаж байгаа гэдгээ ч нуугаагүй юм. Мөн зарим буддын сүмүүд шавилан суудаг хүүхдүүдээрээ ус зөөлгөдөг, түлээ хагалуулж ажилд дайчилдаг гэх. Бид энэ асуудлын мөрөөр хөөх гэсэн боловч сурагчдын амралт эхэлсэн учраас ихэнх хүүхдүүд гэртээ байгаа гэх үндэслэлээр мухардсан юм.
БАРИМТ: Буддын шашны “Наро институт” хийдэд орон нутгаас ирсэн 11-15 насны нийт долоон хүүхэд шавилан сууж, хийдийн дотуур байранд байрлаж байна. Тус дотуур байр нь холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн эдгээр хүүхдүүд нь хийдээс гадуур сургуульд суралцдаггүй. Эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэх боловч бичиг баримтгүй, хийдээс хүүхдүүдэд Төвд хэл, Монгол хэл, Математик, Монгол бичгийн хичээлүүдийг заадаг гэх боловч бүрэн дунд боловсрол олгох стандарт шаардлагыг хангахгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ.
-БИД ЭНЭ СҮМД ХООЛ ӨГДӨГ УЧРААС Л ИРДЭГ-
Нийслэлийн хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн 321 байгууллага байдаг. Үүнээс үйл ажиллагаа нь тогтмол явж байгаа 253 байгууллагын 83 нь буддын хийд, бөө мөргөлийн 4 газар, христын 155 сүм, католикийн 5 сүм, мусалман 2, методистын 1 сүм, исламын 3 сүм байгаа аж.
Дээрх тоо баримтаас харахад христийн сүмийн тоо бусад шашны байгуллагуудыг бодвол их байгаа юм. Тус байгууллагууд бүтэн сайн өдөр нэгдсэн цуглаан хийдэг бөгөөд бусад өдрүүдэд мөргөхөөр ирсэн итгэгчид чөлөөтэй нэвтэрч болдог юм байна. Харин христийн сүмүүдийн хувьд ихэнх нь алслагдсан гэр хорооллын дүүргүүдэд байршилтай байлаа. Бид тус сүмүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцах гэсэн боловч цуглаантай өдөр нь таарсангүй. Гэхдээ бидний олж авсан мэдээллээр сүмд ирэгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байх аж.

Хэдийгээр цуглаантай өдөр нь таараагүй ч гэсэн итгэгч гэх бага насны хүүтэй ярилцахад “Сүмийн хоол гоё. Заримдаа чихэр, пицца өгдөг. Ээж маань явдаг учраас намайг дагуулж ирдэг. Би заримдаа гүйж харайгаад үймүүлээд байдаг. Тиймээс томоотой байхыг сануулдаг. Ах эгч нар нүдээ аниад удаан суудаг учраас би юу болж байгааг нь ойлгодоггүй. Ямартай ч хоол өгсөнд баярлалаа гэж хэн нэгэнд хэлээд хоолоо иддэг” хэмээн ярьж байсан юм.
Энэхүү ярианаас харахад учраа мэдэхгүй хүүхэд багачууд хоол идэхийн тулд аль эсвэл эцэг эхээ даган сүмийг зорьж, янз бүрийн сургаалыг тархиндаа хийлгэж байна гэдэг нь харагдаж байна.
Нөгөөтэйгүүр эхлээд шашинаа сурталчилсан ном, материал тараах зэргээр сурталчилдаг байсан христийнхэн одоо Монголчуудын эдийн засаг муу байгааг далимдуулан ядуучуудад хоол өгч, хүүхдүүдэд нь чихэр жимс тараах мэтээр өөрсдийгөө танилцуулж эхэлсэнд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ нь цаашлаад өөрийн гэсэн бодол санаа нь төлөвшөөгүй яваа бага болон өсвөр насныхныг хүчээр сүмдээ урвуулж байж болзошгүй гэх хардлага төрүүлээд байгаа юм.
Тэр ч битгий хэл холбогдох байгууллагуудын шалгалтаар дараах зөрчлүүд илэрч цагдаагийн байгууллага шалгаж байга тохиолдол ч байна.
БАРИМТ 1: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг христын “ Амар тайван “ сүмд 2-9 насны 20 хүүхэд долоо хоногийн хагас сайн өдөр эцэг эхийн хамт цугларалтанд очдог гэх асуудлыг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэн авчээ.
БАРИМТ 2: Христийн “Ойн гэрэл” сүмд 20 орчим хүүхэд цуглаанд тогтмол хамрагддаг бүртгэлтэй бөгөөд эцэг, эхийн зөвшөөрөл байхгүй, хүүхдүүдийг бүртгэсэн талаар цахим болон цаасан бүртгэл байхгүй.
БАРИМТ 3: Христийн “Эхлэл” сүмд арваад хүүхдэд үйлчилдэг ба тус сүмд хүүхэд хамгааллын бодлого байхгүй, хүүхдүүдийн цахим болон цаасан бүртгэл судалгаа байхгүй, эцэг, эхийн зөвшөөрөлтэй 32 хүүхэд байдаг.
БАРИМТ 4: Христийн ’’Ивээлийн шүүдэр’’ сүмд 1.7-5 насны есөн хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх хэлбэрээр байрлуулж байсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс материалжуулан шалгаж байгаа аж.
Энэ бол зөвхөн жишээ болгон гаргасан баримтууд байлаа. Үүний цаана илүү олон баримт мэдээлэл ч байна.
Харин бид хүүхдийг хүсээгүй байхад нь шашинд итгүүлэх гэж оролдох нь хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл мөн эсэх талаар ХЭҮК-ын гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатартай уулзаж ярилцлаа.

-Хууль хяналтын байгууллагуудын хийсэн шалгалтаар хамгийн бага нь хоёр хүртэлх насны хүүхдүүд сүм хийдэд очдог нь тогтоогдсон. Оюун санаа нь бүрэн төлөвшөөгүй хүүхдүүдийг шашинд уруу татах нь хүүхдийн эрхийн зөрчил мөн үү?
-2-4 настай хүүхэд нь өөрөө эрх зүйн бүрэн чадамжгүй байдаг. Тэгэхээр бага насны хүүхдүүдийг шашны аль нэг урсгалд уруу татах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй явдал мөн. Яагаад гэвэл хүүхэд өөрөө насанд хүрч, эрх зүйн бүрэн чадамжтай болсон үед тухайн хүнтэй өөртэй нь шууд хамааралтай болж хувирдаг. Түүнээс аав ээж асран хамгаалагч нь шашны аль нэг сүм хийдэд аваачиж хүүхдийг суулгаснаараа сэтгэл санааны хохирол учруулж буй нэг хэлбэр болж байна.
-ХҮҮХЭД ӨӨРИЙН ОЮУН УХААН, ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ХАНДАЖ БАЙНА УУ ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ АСУУДАЛ-
-Танайхаас энэ асуудлаар хяналт шалгалтын ажил хийсэн үү?
-Эцэг эх асран хамгаалагчийн үүрэг нь тухайн хүүхдийг нийгмийн амьдралд оролцоход нь ямар нэгэн байдлаар эрсдэл учрахаас сэргийлэх. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар хүүхдийн хувь заяаг тодорхойлох, шашин шүтэх эс шүтэх, итгэгч болох, лам болох үгүйг тодорхойлох эрхгүй. Манайханд нэг буруу ойлголт байгаа нь эцэг эх, хүүхдийнхээ зам мөрийг тодорхойлох гэж оролддог явдал. Тухайн хүүхэд өөрөө шийдвэрээ гаргах ёстой. Хоёрдугаарт зарим хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтэй сүм, хийдэд суудаг. Энэ асуудалд манай ХЭҮК-оос судалгаа мониторинг хийгээд үзэхээр амьдралын бололцоо тааруухан айлын хүүхдүүд л сурж байна. Чин үнэнийг хэлэхэд шүү.
Лам, итгэгч болчихвол л цаашдын амьдралдаа санаа зовохгүй идэх хоолтой болно гэдэг хандлага ажиглагддаг. Бид Гандантэгчэнлийн хийдийн хажуугийн 112-р сургуулийн үйл ажиллагааг шалгасан. Христ, Муслим, Исламын шашинд итгэдэг хүүхдүүд ч байгаа. Харин бөө хүүхэд л гэж сонсогдсонгүй. Хүүхэд өөрийн оюун ухаан, итгэл үнэмшлээрээ хандаж байна уу гэдэг нь өөрөө асуудал. Эцэг эх нь ямар нэг шашин шүтэж хүүхдэдээ түүнийгээ тулгадаг асуудал байна. Эцэх эхийн нөлөөгөөр шашин шүтэх эс шүтэх эрхээ зөрчүүлчхэж байгаа юм. Уг нь 15-16 нас хүрч өөрийгөө ойлгодог болсон үедээ шашнаа сонгох эрхтэй.
-Хамгийн гол нь хяналт шалгалтын ажил хийж байгаа юу гэсэн асуулт байлаа шүү дээ?
-Манайх эхнээсээ анхаараад явж байна. 112-р сургуулийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр БШУЯ-нд шаардлага хүргүүлэх гэж байна. Цаашдаа Монгол Улсын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ямар сүм хийдүүд хүүхдийн эрх зөрчиж байна бүгдэд нь шалгалтын ажил хийнэ. Зарим сүм хийдүүд ЕБС-ийн суурь хичээлүүдийг нэр төдий ордог асуудал ч байна. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээл хүртэл ордоггүй юм билээ. Хүүхэд лам, итгэгч гэдэг утгаараа ялгаварлан гадуурхалталтад өртөж болохгүй шүү дээ.
-Зарим хийдүүд шавилан суудаг ламхай нараар ус зөөлгөх, мод бэлтгүүлдэг гэх мэдээлэл байна. Тэгэхээр нэр дурдсан ажлуудыг хийлгэснээрээ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа явдал болж таарах уу?
-Албадан хөдөлмөрийн шинжтэй зүйл болж таарч байна. Нэгдүгээрт хүүхдийн бие мах бодийн өсөлт хөгжилд саад болохгүйгээр ахуйн ажилд оролцуулж болно. Харин түлээ хагалуулах, ус зөөх зэрэг нь хүүхдийн бие мах бодод хохирол учирч болзошгүй ажил мөн. Хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлж болзошгүй гэж үздэг учраас тэр шүү дээ. Христийн сүм хүүхдийн итгэл үнэмшилтэй байх эрхэд халдаж байгааг үгүйсгэхгүй.
-ХҮҮХДИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД МӨРГУУЛЭХ НЬ Ч ГЭСЭН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ-
-Хүүхэд хэдэн нас хүрээд шашин шүтэх бүрэн боломжтой гэж үзэх бол?
-16 нас хүрээд Монгол Улсын иргэн болдог. Эрх зүйн харилцаанд орж тухайн хүн бие дааж эхлэдэг гэсэн үг. Тэр хүрээндээ шашны байгууллагуудаар үйлчлүүлээд явах байх. Бусдаар бага насанд өөрөө хүсэж байгаа бол эцэг эх харгалзан хамгаалагчийн доор оролцоод явж болно. Харин хоёр, гурван настай хүүхдүүд шашинд итгэнэ гэхээр байж болохгүй байх.
Гэхдээ 16 хүрээгүй ч гэсэн өөрөө оюун санаандаа итгээд ирж байгаа хүүхдүүд байгаа. Тэднийг үгүйсгэж болохгүй. Хүний шашин шүтэх эс шүтэх эрхэнд халдаж байх хэрэгтэй. Тиймээс яг хүүхдийн өөрхийнх нь хүсэл сонирхол байна уу үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй байх.
Нэг зүйл нэмж хэлэхэд эцэг, эхчүүд Эрдэнэзуу хийд дээр очиж мөргөхдөө хүүхдээ дагуулж явдаг шүү дээ. Ингэхдээ нэг удаа манай хүүхдэд таалагдаж байгаа болов уу гэж бодож байсан болов уу. Зүгээр сайхан дурсгалтай газраар явж байна гэж боддог байх. Гэтэл хүүхэд нь тэр шашны зүйлсийг сонирхохгүй байж ч болно шүү дээ. Лам хувцас өмссөн хүмүүсийг хармааргүй ч байж болно.
Харин тэр үед нь хүчээр дагуулаад яваад байвал хүүхдийн эрхийг зөрчиж байна л гэсэн үг. Даамжирвал хүүхдийн хүчирхийлэл болж хувирна. Энэ нь нэг ёсондоо сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн үг.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бид шашны номлол үйл ажиллагааг үгүйсгэж хэн нэгний шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдах гэсэнгүй. Харин гэгээн сайхан гэрэлт ирээдүйг бий болгох нэрийн доор хүүхдийн сурч боловсрох, өөрийн гэсэн үзэл бодол үнэт зүйлтэй байх эрх эрх чөлөө хамгийн их зөрчигддөг үү гэсэн асуудлыг хөндөх гэж хичээлээ. Нөгөөтэйгүүр хууль хяналтын байгууллагууд энэ бүхэнд анхаарал хяналт тавьж эмх цэгцэд нь оруулахгүй бол энэ бүхний цаана маш том хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж байж ч болзошгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо дээр үе шиг хүүхдээ хзчээр лам болгопог эцэг эхчүүд байгаа юм уу
бага насны хүүхэд өөрөө юу руу орж байгаа ухаарч ойлгохгүй
Арай арай, хүүхдийн эрх зөрчөөд
Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй шдэээ
Дээр үеийн үзэл бодлоосоо с�##�ааачэээээ эцэг эхчүүдэээээ. ОРчин үеийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл бодол санаа их өөр болсон
Tsag veneeen medreh heregtei shdeee iim etseg ehchvvvvvd
iiim munag bodlooor handdag tsag ve ongorson gadagshaaa dotogshoooo ywaad durtai gazraaa durtai mergejleeereee bolowsordog tsag ve irsen
Хөндүүр сэдэв мэдэв сүртэй юм. Тамирчин болно гэсэн хүүхэд ч матeматикийн ангид сурч л байдаг. Том болоод ирэхээрээ лам болмооргүй бол больчиход болношд. Угаасаа ихэнх нь лам болж нэг насаа зориулж чадахгүй замын дундаасаа л больдог. Лаос Тайланд зэрэг улсад бүх эрчүүд нь цэргийн �##�ба шиг 3 сар буддын сүмдээ заав�##� лам болон сууж ёс суртахуунаа төлөвшүүлж аваад буцаад энгийн амьдр�##�даа ордог ч ёс байна.
Энэ олон сүм хийдээ цэгцлэх хэрэгтэй, ялангуяа гадны сүм хийдийг цөөлж гаргаач ээ, хүүхдүүдийн тархи толгойг угааж бна ш дээ
сайн нийтлэл, сурв�##�жилга болжээ. Маш зөв асууд�##� хөндсөн. Эцэг эх нь хүүхдийг лам болгож хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгодог. Хүүхдийн эрх, мэргэжлээ сонгох, боловсрол авах эрх бүгд зөрчигддөг.
Гандан хийдийг хэнч очихгүй газар уулын оройд аваачиж барих хэрэгтэй
Гадны олон сүмүүдээ цөөлж нягтлах цаг болжээ
Ямар тэнэг ээж аавууд хүүхдээ ЛАМ болгодог байнааа....
olon uls orond baga nasnii huuhduud christ-n sumd yavaad belgiin huchirhiileld ortdog, yaduu buurai orond, yalanguya yaduu ail-n huuhduud. Spotlight geed Oscar-n shildeg kinonii shagnal avsan buteel bii, yag ene talaar oguulne. Buddhiin sumd ch iim hereg gardag bhiig uguisgehgui. shalgah heregtei, gol ni huuhed hohiroh yosgui