Долоон жил болсон ч иргэд автобусны картаа цэнэглэж сурсангүй

Нийслэлийн иргэд өдөр тутамдаа нийтийн тээврийн хэрэгслээр тогтмол зорчдог . Гэвч автобусны картыг тогтмол ашиглахгүй, бэлэн мөнгө төлж эсвэл шалтаг тоочин үнэгүй зорчих явдал цөөнгүй байна.
Тухайлбал таван шар, Оффицер, долоон буудал, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг газруудад карт цэнэглэх цэг байгаа. Харин хотоос зайдуу гэр хорооллын ТҮЦ, дэлгүүргүй газарт цэнэглэх цэг байгуулагдах боломжгүй байдаг. Тиймээс өглөө ажилдаа явахдаа “Цэнэглэх газаргүй” гэх шалтгаанаар бэлэн мөнгө өгдөг. Иргэдийн дийлэнх нь хотын төв рүү ажилтай байна. Угтаа тэд ажлаасаа тараад цэнэглэх цэгээр үйлчлүүлэх боломжтой боловч тэгдэггүй.
Нийслэлийн хэмжээнд U-Money карт цэнэглэх 1588 гаруй цэг байдаг. Үүнд түргэн үйлчилгээний цэг, Хүнсний дэлгүүр, И-март, Номин, Супемаркет, CU, GS25 сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна голомт банкны изипэй ПОС төхөөрөмж ашигладаг цэгүүдийг ч нэрлэж болно. Гэвч 2015 оноос хойш одоог хүртэл 100 хувь хэрэгжихгүй, иргэд мэдээллээр хомс байна гэж цэнэглэх цэг хариуцсан менежер Г.Энхсайхан мэдээллээ.
Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэж буй иргэнд “Уучлаарай та цахим картаар үйлчлүүлэх ёстой. Танд үйлчлэх боломжгүй ээ" гэж шаардлага тавих эрх жолооч нарт бий. Бэлгэнд хэн ч дуртай. Бидний сэтгэхүйд нэг зүйл оршсоор л байдаг. Би мөнгөө өгсөн. Хүрэх газартаа хүрч л байвал хэнд өгөх нь чухал биш. Гэвчиг очих ёстой эзэндээ очихгүй, хөгжих ёстой салбартаа хүрэхгүй байгааг ухаж ойлгох хэрэгтэй болов уу.
О.ЭНХЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол тэгж хүн сурч ядаад байх зүйл биш шүү дээ. Зүгээр л мөнгө төлөхгүй гэсэн арга
Карт цэнэглэх пост машиныг жолоочид өгч, автобусанд цэнэглэлт хийлгэвэл хураамж өндөр тогтоох хэрэтэй байх.Хааяа нэг автобусанд суудаг хүнд карт асууд�##� шүү.Бүлээн усаар угаав�##� хиргүй гэдэг дээ.Мартсанаас автобусны бууд�##� дула�##�ахаа мартаагүй байх Хотын дарга минь.
одоо дахиж жолоочид мөнгө өгөхгүй болтол нь торгоод өг . Картыг нь скан хийгээд төлбөр төлсөн эсэхийг ш�##�гадаг төхөөрөмжтэй байцаагч явуулаад эхлэхэд автобусны баазууд ашигтай ажиллах болно.
Карт цэнэглэх газрууд нь ажиллахгүй, яарч сандарсан хүнд хэцүү юм байна лээ, хүртээмжтэй бол хамаа �##�га
Bugd l sain ashiglaad l bga haragdaad bdag shtee. Arai buruugaar bicheed bga yum bishuu
картаар болон бэлнээр �##�ь �##�инаар нь л үйлчлүүлж болно шүү дээ. нэг хайрцаг хийгээд тавичаач.
Долоон жил жолооч нар нь бэлэн мөнгө авлаа гэсэн үг шүү дээ . Тэрийгээ болиулчихсан бол бид нар хаанаас бэлэн мөнгө өгөх вэ дээ . Буруугаа дандаа бусад руу чихэх юмаа .