СПОРТ

Т.Бэгзсүрэн: Монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна

Энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд зодоглосон улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрсэн.

Процессыг тайлбарлая л даа: Үндэсний бөхийн салбар хорооны түүнд шинжилгээнийх нь хариуг танилцуулж, Б сорьц өгөх эсэхийг тодруулсан байгаа юм. Ингэхэд тэрбээр Б сорьц өгөхөөс татгалзсан. Журам ёсоор тогтоосон хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бол А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн буюу допингийн эсрэг дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэрийг нь нийтэд зарладаг журамтай. Тэр журмын дагуу өнөөдөр түүний нэрийг нийтэд зарласан.

Б сорьцоо шинжлүүлээгүйн шалтгаанаа улсын харцага Т.Бэгзсүрэн ийн тайлбарлажээ.

"Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүриийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. 2022 оны зургаадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад гурвын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр долоо хонож түүнээс хойш бага багаар илааршсан. Тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж дөрөв давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд хийлгэсэн.

Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна.

Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны гуравдугаар сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцлийг бүрдүүлж байсан. Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шудрага бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа булзаж бултаад байхгүй хүлээн зөвшөөрч эр хүн шиг уучл�##� хүсчээ.

Зочин
Зочин

Допинг хэрэглээд бяртай болчихно гэдэг үлгэр шдээ. ч�##�хгүй чадваргүй бөхчүүд сул даваа авч улсын цол авах гэсэн хорлол хорон муу санаа юм байгаан. Допинг хэрэглээд бяртай болчихдог нь үнэн байсансан бол Хангай харцага биш Бэгзсүрэн харцага энэ жилийн наадамд түрүүлж АВАРГА болох ёстой байсан юм. Америкийн супермэн хүн а�##�з гээд фантастик кинонууд үзсээр байгаад одоогийн монгол гэх нөхдүүд тархины тура�##�тай тэнэг м�##�нууд болчихсондог. Монгол гэж хошгорох дуртай мулгуунууд минь ном сайн уншицгаа. Тэгүүл зөв бурууг ялгаж бу�####�д гай болохгүй амьдарч сурцгаана.

Зочин
Зочин

Наад хог оо Монголын зүлэг ногоо дэвжээнээс �######�уулсан. Наадах

Зочин
Зочин

Аашна биз

Зочин
Зочин

Тээр жил олон хүн буудаж хөнөөгөөд хэдхэн жил энгийн дэглэмд суусан болоод гарч ирсэн

Холбоотой мэдээ

Back to top button