Финланд улс ОХУ-ын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоолоо

Финланд улс ОХУ-ын иргэдэд жуулчны виз олгохоо түр зогсоожээ. Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өчигдөр /2022.09.21/ энэ талаар мэдэгдсэнийг Yle телевиз дамжууллаа. “Финланд улс оросуудыг Шенгений улсууд руу явахдаа дамжин өнгөрдөг улс байхыг хүсэхгүй байна” гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.
Ерөнхийлөгч В.Путин нь цэрэг татлага зарласны дараа оросууд жуулчны визээр Финланд руу олноороо орж ирж байгаа тул ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.
Тус улсын эрх баригчид одоо энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж байгаа аж. Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Юсси Таннерын энэ асуудлаар “Ганц ОХУ-ын иргэдэд виз олголтыг шууд хориглох хууль, эрхзүйн үндэслэл байхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн аж.
“Оросын жуулчид юу ч болоогүй юм шиг амралтаа үргэлжлүүлэх ёс суртахууны болон ёс зүйн үндэслэл байхгүй”
Пекка Хаависто
Финланд улс үүнээс өмнө ОХУ-ын иргэдэд виз олгохыг Европын зөвлөлийн хэмжээнд хориглох саналыг дэвшүүлдэг байсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм ч болох нь дэээ
Өөөө хөөрхий муу орос ах нарыг минь яаж боох нь энэ вэ хахаха
Яаж шийдэгдэх бол сонирхолтой санагдаж байна шүү
ОРОСУУД ЯЛАГДАЖ НОХОЙ БОЛЖ Л ДУУСНА ДАА