Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Нэг монгол хүнд 32 сая төгрөгийн өр ноогдож байна. Гэхдээ...

Монгол Улсын нийт хүн амын тоо өнөөдрийн /2022.10.05/ байдлаар 3,449,768 байна. Харин Монгол Улсын нийт гадаад өр өнгөрөгч зургадугаар сарын байдлаар 33.3 тэрбум ам.доллартай тэнцжээ. Улсын нийт гадаад өрийг хүн амын өнөөгийн тоондоо хувааж үзвэл 9,652 ам.доллар. Үүнийг монгол банкны өнөөгийн нэрлэсэн ханш болох 3,335 төгрөгөөр үржвэл 32.1 сая төгрөг гарч буй. Өөрөөр хэлбэл,

Яг өнөөдрийн байдлаар НЭГ монгол хүнд 32.1 сая төгрөгийн ӨР ногдож байна.

ӨРӨӨР АЙЛГАХ ТЕХНОЛОГИЙГ ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАЯ

МАН 2012-2016 оны парламентад сөрөг хүчин байхдаа "Нэг монгол хүнд ногдох өр 15 сая төгрөгт хүрлээ" гэх пи-араар олон нийтийг айдаст автуулж байв. Гэвч энэ он тоо тэднийг ЗУРГААН жил дараалан засгийн эрх барих хооронд ХОЁР дахин өсчээ.

Яг шинжлэх ухаанчаар хандах аваас дээрх 32 сая төгрөгт хүрсэн үзүүлэлт айдаст автах шалтгаан болох үндэслэлгүй. Учир нь, Улсын НИЙТ гадаад өр болох 33.3 тэрбум ам.долларыг задалбал,

  • 21.3 тэрбум ам.доллар нь хувийн ААН-үүдийн,
  • 8.1 тэрбум ам.доллар нь Засгийн газрын,
  • 2.5 тэрбум ам.доллар нь Төв банкны,
  • 1.4 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын өр юм.

Нэг ёсондоо ААН-ийн эзэн Дорж, төр засаг, арилжааны банктай Дулмаа, Төв банк сэлтийн өр нийлээд, тусгаар улсын нийт өрөнд бичигдсэн гэсэн үг. Тэд авсан зээлээ өөр өөрсдөө л зах зээлийн жамаар хариуцах учиртай. Шууд утгаараа гудамд яваа иргэн Туяа тэдний өрийг төлөх үүрэг хүлээхгүй билээ.

ГЭХДЭЭ ӨР АСУУДАЛ МӨН ҮҮ ГЭВЭЛ МӨН

2023 оны улсын төсвийн төсөлд 1.2 их наяд төгрөгөөр гадаад зээлийн ашиглалт төлөхөөр тусгажээ. Улсаараа чардайж, 2023 онд 19.5 их наядын орлого олоод, түүнийхээ 1.2 их наядыг нь гадаад өрийнхөө хүү, төлөлтөд "сул" явуулчихна гэсэн үг. Ядахад, нийт гадаад өрийн ДИЙЛЭНХ хувь нь ам.доллараар олгогдсон.

Утгачилбал, валютын ханш чангарах тусам гадаад өрийн улсын төсөвт үзүүлэх дарамт чангарсаар байна гэсэн үг. Улсын нийт өрөөс Засгийн газрын өрийг салгаж авч үзвэл,

  • 2022 оны эхний хагас жилд 28.5 их наяд,
  • 2022 оны сүүлчээр 35.6 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ.

Эл 35.6 их наяд нь ДНБ-ийн 56.6 хувьд хүрэх төсөөлөл юм. Улмаар Засгийн газрын өр 2023 онд 39.6 их наяд төгрөгт хүрэх хүлээлттэй байна.

Уг нь МАН 2016 онд Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байх үед ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо өрийн таазыг 2021 онд ДНБ-ийн 60 хувьд барихаар хуульчилж байв. Үүнээс хойш тогтмол буулгах нарийвчлалыг хуульдаа тусгасан түүхтэй.

Гэвч 2021 оны төсөвт тодотгол хийхдээ Сангийн сайд Б.Жавхлангийн үед өрийн таазаа 70 хувь болгон тэлсэн юм. Ингэснээр “Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2021, 2022 онд 70 хувь, 2023 онд 65 хувь, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй” гэсэн Төсвийн тогтвортой байдлын 19.3 дугаар заалт өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй юм.

Утгачилбал, хуучин хуулийн зохицуулалтаараа явсан бол өрийн тааз ирэх жилүүдэд даваад давхичих эрсдэлтэй нүүр тулах байв.

БОНДЫН ТӨЛӨЛТ ТОЛГОЙ ӨВТГӨХ ТУЛ ШИНЭЭР ЗЭЭЛ АВАХ ГЭЖ "ШУНАХГҮЙ"

Засгийн газар 2022 оны сүүлээр 30 тэрбум иенийн "Самурай" бонд, 2023 онд "Гэрэгэ" бондын 533.1 сая ам.доллар, 2024 онд "Хуралдай" бондын 600 сая ам.долларын зээл төлөх учиртай. Зөвхөн "Самурай" бондын төлөлтийг хийхийн тулд Хөгжлийн банкны дуулианаар дотоодын ААН-үүдээ сайтар агнаж, бөөн үймээн дэгдээхэд хүрсэн.

Тэгэхээр үлдсэн бондын төлөлтүүд ч асар чанга явагдах хүлээлттэй байна. Дайн, ковид, дотоодын ААН-үүдийн гүн сулралаас үүдэж, ирэх жилүүдэд ер нь эдийн засаг нэлээд хүндрэхээр. Ийм нөхцөлд нэмж гадаад зээлийн өр үүсгэхээр шунахгүй. Үндсэн бондын өрөө төлөх цагаар төсвийн алдагдал багатай байх аргачлал хэрэглэнэ гэдгээ Сангийн сайд тодотгосон.

Нөгөө талд зээлжих зэрэглэл тогтвортой юм шиг мөртлөө Төв банкаа хэт улс төрийн нөлөөллөөр удирдаж, валютын нөөцөө багасгаад буй ийм улсад зээл өгөхөөр сарвайх гадны агент ч ховор олдоно. Бондын төлөлтүүдтэй зэрэгцэж, улс төрийн сонгууль болох цаг ч тулчихна.

Хамаг бүхэн зэрэгцсэн энэ цагуудад Засгийн газрын гадаад өрийн хэмжээ зүй ёсоор анхаарал татах сэдвүүдийн нэг байсаар байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:01

Манай засгийн газар юу бодож суудаг юм болдоо? Засгийн газар маань ернь ажлаа хийж байгаа юм болов уу

Зочин
Зочин
10 сар 5, 2022 10:12
Reply to  Зочин

АН ын үед 2 бонд босгож нэг бондоор нь улсаа хөгжүүлэх гэж хөгжлийн банкинд хийжээ..МАН , АН нийлж 2 бонд авчээ..Үлдсэн 7 бондын мөнгийг МАНын босгожээ..Хэн их өр тавьсан нь эндээё харагдана.

Зочин
Зочин
10 сар 5, 2022 10:07
Reply to  Зочин

Ч.Хүрэлбаатрын тарьсан гай .АН их зээл авлаа гээд байсан .Яг цагтаа АНын авсан зээлээс 2 дахин их зээлийг Ч.Хүрэлбаатар авчихсан байх юм.Зандан шатар УИХ дээр Хүрэлбаатар үед их зээл авчээ.Эх орноо чөлөөлж өгөх хэмжээнд хүргэсэн байна гэсэн байх юм.УИХын гишүүн МӨНХБАТ 17боодол нэгт бариад доллар ингэж өсчээ гээд явж байсан .өнөөдөр бараг доллар 36 боодол НЭГТТЭЙ тэнцдэг болжээ.МАНгарын хулгайчууд ярьцгаасан тэс эсрэг юм хийдэг нөхөд ноход болжээ. 204 КМ замын ТАЛЫГ 4 жил тавиад дууссангүй .Долоон уулын цаагуур д�##�д орморууд.97 жилд гялайж гялтайх ганц ч юм хийсэнгүй

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:01

Өө би өртэй байх дургүй төлчихөе ямар данс руу хийх вэ

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:03

ман нь л ийм зүйл биднийг хутгасан

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:03

Ман монголыг өрөнд бариулж бна

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:03

ман биднийг өрөнд живүүлж өт шиг үзэж амьдруулж байгааг ухаараач!!

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:04

өргүй амьдармаар бна ман огцор

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:04

Ман иргэдээ мөлжсөөр л байна

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:04

Bolimoor ymaa

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:05

Сайн тайлбарлаж бичжээ. Мангарууд одоо ннэ тоогоо хараарай

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:25

Новшнуудын бүх хөрөнгийг нь хурааж өрийг төлүүлэх зориг зүрхтэй эх орноо гэсэн х�##�уун сэтгэлтэй аавын хөвгүүд нэгдэх цаг болжээ!!!
Оюун -Эрдэнэ сайд даанч ганцаардаад байж мэдэх юм.
Эрдэнэт, Хөтөл, Дарханы хар төмөрлөг,
C�##�хитын мөнгөний орд,
ЖДҮ, ХБанк , Капит�##� банк , НДСан гээд 20гаруй сангийн луйвар дээрэм, бас бус чам�##�хааргүй зүйлийг төр барих хугацаандаа урд хожид хийгдээгүй зүйлийг хийж ил гаргаж тавьлаа!!!
Одоо энэ бүгдийг хууль хян�##�т ,цагдаа , шүүх, прокурор гэсэн байгууллагууд нэгдэж зоригтой ажиллаасай!!!

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:26

Эх орон гэхийн оронд нам гэж хуцаж байх юм . Нам чинь эх орон биш шүү. Тэгж нам нам гэж ярив�##� Энэ их өрний ихэнх нь чиний нам тавьсан өр шүү. Тэрийгээ төлөх болохоор хоорондоо хэмлэлдээд учир начираа ч олохгүй �##�ингаа �##�даад байгаа биз дээ

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:26

дефолтоо зарлаад,гудамжинд гаргаж ирээд толгойгийн хага цохи.үүнээс өөрөөр ямар ч арга хэмжээ авахгүй,авагдах ч үгүй.энэ монголын байж байгаа царайг харцгаа,шүүх,цагдаа,проKурор,атг,тагнуул,цэц,дээд шүүх бүгд авилга �##�бан туша�##�д идэгдсэн,живсэн ширлэсэн царайтангууд монголчууд өөрсдөө л хувийн арга хэмжээ авах цаг болсон.

Зочин
Зочин
10 сар 5, 2022 09:38

БИТГИЙ ХУЦ АЦНУУДАА БИ АЙМААР ИХ МӨНГӨ АВААГҮЙ АЯТАЙХАН ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР Ч АВААГҮЙ ЗҮГЭЭР БАЙГААРАЙ ӨР ГЭНЭ ШҮҮ БАГА ШИГ ДОРОМЖЛОН ТОХУУРХААРАЙ ӨӨРСДӨӨ ТӨЛ МОНГОЛЧУУДАА ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ ТОНУУЛ ШҮҮ

Зочин
Зочин
10 сар 5, 2022 11:39

Амин өрөөө яая гэж байхад төрд ажилдаг нуршаанкууд дахиад ийм өрөөр дарах гэж

hurlee
hurlee
10 сар 5, 2022 12:11

yaj deerem hiij hudlaa huvaarilsan gedeg ni ene too um ylgarsan baychuudaas av naad mongoo

Зочин
Зочин
10 сар 5, 2022 14:56

Ан үед авсан зээлийн хүүнд л захирагдаад яваа шдээ доллар 2.5дахин чангарч төгрөг үнэгүйдсэний гай ан үед доллар 1500төгрөг л байсан одоо 3400болсон ман муу ажиллаж байгаан үнэн ан байсан бол доллар 7000 төгрөг даваад явах байсантэгвэл 1хүнд 65.000.000төгрөгийн өртэй харагдана

Зочин
Зочин
10 сар 6, 2022 00:09

АН өндөр хүүтэй бонд хувааж идэж монголыг модыг нь бариулж өргүй байсан улсыг минь дааж давшгүй өрөнд унагасан. Хотод олон уулзвар, хөдөө хэсэг газарт зам тавьсан нэртэй өртгийг 2-3 нуг�##�ж луйвардсан байдаг. Өрт хүн өөдөлдөггүй үнэн аж. Өр улам нэмэгдсээр байна

Холбоотой мэдээ

Back to top button