ДЭЛХИЙ
ОПЕК ирэх сараас олборлолтоо түүхэн доод хэмжээнд хүртэл багасгана
ОПЕК+ буюу Газрын тос олборлогч улсуудын нэгдлийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад ирэх сараас эхлэн олборлолтын хэмжээг өдөрт хоёр сая баррелиар хорогдуулах шийдвэр гаргажээ.
Хорогдуулах хоёр сая баррелийн ихэнх нь Саудын Арабт ноогдохоор байна. Ингэснээр ОПЕК өдрийн олборлолтоо ирэх арваннэгдүгээр сар гэхэд өнгөрсөн наймдугаар сартай харьцуулахад даруй 3.5 сая баррелиар хорогдуулахаар болж байгаа юм.
Үүний шалтгааныг шинжээчид унаж буй газрын тосны үнийг тогтоон барих, улмаар өсөн нэмэгдүүлэх явдал хэмээн тайлбарлаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.