Top StoriesУЛС ТӨР

Анализ: Цемент, мөнгөний урсгал хоёроо хааж, улсаа дефолтоос хамгаалсан гэх Хөгжлийн банкны акци

Оны эхнээс өрнөсөн Хөгжлийн банкны акциар төр засаг яг юу хожив. Юуг хэт улстөржүүлж, нэгнээ намнах хэрэгсэл болгон ашиглав. Хөгжлийн банк дефолти болох эрсдэлээсээ гарсан уу. Засгийн газрын банк орон сууц зарж, үйлдвэр шилжүүлэн авч буй зэрэг хачин жигтэй дүрмийн бус аргуудыг хэрхэн харж болох вэ. Мөнгөний урсгал хумигдаж, зээл олголтууд зогсонги болж, цементээ импортоор оруулдаг боллоо. Үүнд эл акцийн нөлөө  оров уу.

Тоонууд хэлье.

Дефолт болох эрсдлээс аврагдах шат руугаа

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 800 тэрбум руу дөхжээ. Акци эхлэхээс өмнө банкны өөрийн хэмжээ 1.7 хувьтай байсан бол энэ тоо 13 хувьд хүрч, ингэснээр Засгийн газар зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсан гэх. АТГ-т 83 хүнийг яллагдагчаар татаж, Иргэний хэргээр 1.2 их наядын нэхэмжлэл үүсгэсэн  байна.

Залуу захирал нь он дуустал 1 их наядын өр төлүүлэхээр зээлдэгч морьдоо шавхуурдаж буй. Ирэх онд 750 сая ам.доллар гадагш нь төлөх ёстой. Энэ планаа ч харьцангуй сайн гаргасан гэж харагдаж байгаа. Басхүү төлөлтийн мөнгөө Төрийн сангийн тусгай данс нээж, таг нам хадгалсан сайн мэдээтэй. Үрчхэж мэднэ гээд сайн цоожилсон ч ямар ч хүүгийн орлого авахгүй байгаа аж, түүнээсээ.

Нөхцөл байдлууд бичье.

Цемент ба зах зээл дэх мөнгөний эргэлт

Хөгжлийн банкны акци цементийн үйлдвэрүүдээ олон нийтээр хараан жигшүүлж, нэг поп нөхрөөр бүхэл бүтэн үйлдвэр самрууллаа. Үр дүнд нь барилгын салбар, томоохон бүтээн байгуулалтууд үндсэн түүхий эдийн хомстолд орж, эцэст нь Засгийн газар импортын цементийн татварыг хөнгөлөв. Эдүгээ Замын-Үүдээр зөвхөн цементийн цувааг хаалтгүй оруулж байна. Том утгаараа  сайнтай муутай өсч өндийж яваа цементийн хэдэн үйлдвэрүүдээ Хятадуудад Засгийн газар нь сөхрүүлж өгсөн кэйс болов.

Нөгөө талд арилжааны банкууд, ББСБ-ууд зээл гаргалтаа зогсоов. Банкууд засгийн газрын үнэт цаасанд итгэлээ өгсөн бол банк бусууд яагаад ч юм мөнгөгүй болжээ. Үүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ банк бусаар угаагсад эргүүлэн татсантай холбон тайлбарлаж, Цагдаа, Тагнуулынхан ч ийм сэжүүр атгаад авсан гэх. Ингэснээр иргэд гар утасны апп-ын зээлд хамрагдаж, жижиг гарын мөнгө хүүлэлт цэцэглэв. Цаашлаад иргэдийн зээлийн төлөлт саарч, үл хөдлөхийн үнийн хөөс хагарч, эсэргээрээ мөнгөтэй улс зээлийн барьцаануудыг мөөг шиг түүж, хямд богцлох хүлээлт  бий болов.

Харин улстөржилт нь.

Нийтийн өмнө хэрэлдэж болдог, нэгнээ гэвч жинхэнээсээ өшиглөхгүй.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэг их сүртэй мэдэгдэл хийж, Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдээ төмөр ташуураар ороолгож, төрөөс явуулна гэж мэдэгдсэн. Өнөө хэд нь явахгүй, улам суудлаа тухлан суужээ. Үүний нэг жишээ бол Хөгжлийн банкны агуулгаар хэсэг сандарч байснаа сайд болчихсон С.Бямбацогт. Түүнчлэн нэгэн үес Хөгжлийн банкны мугуйдаар түгжсэн Ч.Хүрэлбаатар нь Эдийн засаг хөгжүүлдэг сайд болчих жишээтэй.

Олон нийтийг нэгнийхээ эсрэг баахан турхирч, хэрэлдүүлж байснаа улс төрчид  нь ингэж гар барьцгаадаг. Жам ёсных гэмээр нахаль хэвшлийг 80-аад оны залуу улс төрчид нь ч үзүүлэв. Акцийн бүр онилгоонуудын тухайд Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 16.3 хувийг дангаараа эзэлж байсан алдарт сахал Д.Эрдэнэбилэгт хамаарах зээлүүдийн төлөлт идэвхжсэн. Х.Баттулгад хамаарах зээлийн байрны ордерыг Хөгжлийн банк зарахаар болжээ.

Дүрмийн бус дүрэм

Хөгжлийн банк үйлдвэр ажиллуулж, орон сууц зарна

Хөгжлийн банкныхан “Хан Хилл” хорооллоос өндөр үнэтэй 20 байрыг нь зарж, Чингис хаан банкны өрийг төлүүлэхээр ажиллаж байна. Мөн тэд “Гантиг Вилла”, “Шинэ яармаг” зэрэг орон сууцны төслүүдийн ордерын бүртгэлийг авчээ. Зээлээ төлж чадахгүй буй үйлдвэрүүдийг ажиллуулах арга зам судлаад эхэлсэн. Жишээ нь, “Бэрэн”. Эднийхийг авбал бүтээгдэхүүнийг зарах үүрэгт ч Хөгжлийн банк оролцоно. Мөн уул уурхайн зарим нөхдүүдийн хөрөнгүүдийг хүйтний улирал эхлэнгүүт зарах хэлцэлд оржээ.

Гайхмаар нь Хөгжлийн банк уг нь ШШГЕГ биш. ШШГЕГ хөрөнгийн ийм хөдөлгөөнийг хийтэл шүүхийн анхан ба давах шатны шүүхүүд дамждаг. Гэтэл хэрэг нь дөнгөж боогдсон кэйсүүд дээр Хөгжлийн банк хөрөнгө хөдөлгөх ажиллагаа явуулаад эхэлчхэж буй. Дүрмийн бус ийм аргаар үзэж буй шалтгаанаа тэд “Хөгжлийн банк дефолт зарлавал Засгийн газрын дефолт болно. Ийм эрсдлээ заавал хаана” гэж тайлбарласан. Зөв чиг, буруу чиг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөгжлийн банкны энэ олон зээлийн түүх явсаар, хэдэн хүнээрээ туг тахиж, орон шоронд оруулах нэр зүүлгэх нь анхнаасаа тодорхой байсан. Айлгаж, буулгаж авах гэсэн өшрөлийн шинж ч байв. Сайнтай, муутай хэлэгддэг МАН-ын 80-аад оныхон улс төрчдийн 10 жил хамтдаа тоносон нэг банкийг нийгмийн акци болгож хэрэглээд, зээлийн жигшим түүхүүдийг ил болголоо.Төрийн оролцоотой банкуудын ТУЗ-д очих, удирдах, зээл гаргаж өгөөд авлига хамдаг сүлжээнүүдийг айдаст автуулж, ичиж эмээх сэтгэлтэй болгов.

Гэвч тэдний ААН-үүд рүүгээ хэт дайрсан, нэр хүндэд нь хайр найргүй халдсан үйлдлийг зөвтгөж болшгүй юм. Манай том төсөл хэрэгжүүлэгчид гаднаас хөрөнгө оруулалт хайхад "Та бүхэн Засгийн газрын банкаа хулхиддаг. Ер нь яаж ч мэднэ" гэж шуудхан хэлчих сөрөг орчин эрх баригчид үүсгэж өгсөн нь эрхгүй үнэн билээ.

Засгийн газраа гадаадад төлөөлдөг банк байгуулаад, түүгээр нь дотооддоо найрлачхаж болохгүйг энэ кэйс харуулав. Зах зээл дэх мөнгөний урсгал асар хурдан муудсаар буй ийм үед акцийн хэр хэмжээг хэтрүүлвэл улсаараа үнэтэй цемент авч, улсаараа цалингийн зээлээ ч авч чадахгүйд хүрдгийг бас харлаа.


Хөгжлийн банкны акц эхэлж байх үеийн анализыг хавсаргав.

АНАЛИЗ: Улстөрчид 10 жил нийлж ТОНОЧХООД, "Болохоо байсан" шүглийг ЯАГААД өөрсдөө үлээв нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2022 08:40

Оны эхнээс өрөө нэхсээр 800 тэрбумд хүргэсэн манчдад баяр хүргий

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:35
Reply to  Зочин

танай аны хулгарууд л байгаа шдээ

Их мэдэх
Их мэдэх
10 сар 10, 2022 08:42

Цементийн импорт тэглэсэн, Хөгжлийн Банкны шүгэл үлээлт зэрэг нь боловсролгүй бизнесийн суурь байхгүй хүмүүсийн хийсэн �##�даа. Алдааг олноороо хүлээдэг гол эзэн ялгүй с�##�даг буруу жишиг нэгэнт тогтжээ

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:25

Хөгжлийн банкны өр овоо л багасаж байгаа иргэнд ноогдох өрийн хэмжээ бол арай л байна лээ

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:27

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх Цагаан захатнууд өөртөө зориулж гаргасан хууль. Энэ хуулийг бүр мөсөн хасах хэрэгтэй !!!

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:27

Эрдэнэ билэг гэх хятадын ирлийз хятадыг хууль дүрэм ярихын ч хэрэггүй шууд буудаж �##�ах ёстой юм бас их нүгэл хийсэн нүгэлтэнг хууль тайлбарлаж ярих хэрэггүй шууд дүүжилэх юм уу буудаж �##�ах ёстой юм шүү

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:28

Өрөө төл төл!!! Муу новшнууд ард түмнээ хуураад одоо ард түмэн чинь идэх хоолгүй ажлын байргүй үр хүүхэд нь өвдөөд хандив гуйж ядраад байж байна!!!дуракууд идэж хан�##�аа ч дээ!!хөрөнгийн хурааж шоронд хийгээчээ!!!

Яг л энэ шүү
Яг л энэ шүү
10 сар 11, 2022 06:59
Reply to  Зочин

Зах зээл дэх мөнгөний урсг�##� асар хурдан муудсаар буй ийм үед акцийн хэр хэмжээг хэтрүүлвэл улсаараа үнэтэй цемент авч, улсаараа ц�##�ингийн зээлээ ч авч чадахгүйд хүрдгийг бас харлаа.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:28

Ман буруугаа бусадад чихэх гэсэн оролдлого. Ялаа адилхөн үүр.

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:28

Өөрөөр нь төлүүлэх хэрэгтэй хөгжлийн бакны мөнгийг ард түмний татвараар төлөхгүй шүү

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:29

Tagnyyliixan Zagdaagiin Darganzar Xyyliixan Chvvxiixen En Tom Xylgailagzid Lyivarzidtaigaa temzeezee Jijig xvmvvciig yaj darangyilj zadaj bnaa Ecvel tomzyydaac Mungu avcan bolxoor temzej zadaxgvi bgaa ymuu gj xaragdaj bn shvv Chydraga Ec zuitei Tenzvertei ajlaaz ee Xvzgvi xvmvvciig bitgii 2 nvvr gargaj Ajlaad bgaaz Arzaagvi Gytamchigtai ymnyyd aa ARD tumen teneg bich shvv Anxaaraltai bgaarai ta bvgd???????Odoo Dyygai bdag ve bich gedgiig vrgelj Maxan Ulgai tolgoidoo Canaj yvaarai da ????Xydalz Tychaalaar ajildag Ta Nuxduud????????

Зочин
Зочин
10 сар 10, 2022 10:46

Mash zub sedeb xunduj..undesnii uildberee surduulj zeeliig xulgai gej ailgaj ..uildberee xaaj bgaad XYATADaas tsement ochergui oruulah bodlogiig xen bodoj olson be......buh bank mungunii ursgalgui buh aj ahui zogsoj irged tsalingui orloggui bno.....yadruu orloggui mungugui irgediig ailgah tehnologi..xeniih be...

ард
ард
10 сар 11, 2022 03:02

ямарч их зээл нэрээр ард түмнии хөргөөр гараа угаавлааа л�##�руууд энэ нам дагасан жижиг том өлөн хулгаачуудууу

Зочин
Зочин
10 сар 11, 2022 06:56

Мядагбадам маш зөв сэдэв хөнддөг шүү. Зах зээл дээр мөнгөний урсг�##� хумигдсан нь цемент үнэнд орсон нь Хөгжлийн банкны зээлдэгчдийг нийгмээрээ үзэн ядсанаас болсон эцсийн эцэст үүний хариуцлагыг ард түмэн үүрч байна

Зочин
Зочин
10 сар 11, 2022 06:56

Олон нийтийг нэгнийхээ эсрэг баахан турхирч, хэрэлдүүлж байснаа улс төрчид нь ингэж гар барьцгаадаг. Жам ёсных гэмээр нах�##�ь хэвшлийг 80-аад оны з�##�уу улс төрчид нь ч үзүүлэв. Акцийн бүр онилгоонуудын тухайд Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 16.3 хувийг дангаараа эзэлж байсан �##�дарт сах�##� Д.Эрдэнэбилэгт хамаарах зээлүүдийн төлөлт идэвхжсэн. Х.Баттулгад хамаарах зээлийн байрны ордерыг Хөгжлийн банк зарахаар болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button