Крымын гүүрний дэлбэлэлт зохион байгуулалттай байсныг тогтоожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымын гүүрийг дэлбэлсэн хэргийн ард Украины тусгай алба байгаа гэж мэдэгдлээ. Тэрбээр Мөрдөн байцаах албаны дарга Александр Бастрыкинтай уулзах үедээ ингэж хэлсэн байна.
“ОХУ-ын хувьд амин чухал иргэний байгууламж руу хийсэн энэ халдлагыг сэдэгч, гүйцэтгэгч, захиалаг нь Украины тусгай алба” гэж тэрбээр ямар ч эргэлзээгүй цохож хэлсэн байна. А.Басирыкин Ерөнхийлөгчид мөрдлөгийн явцад тодорхой болсон баримтуудыг танилцуулсан бөгөөд төлөвлөх, бэлтгэх, гүйцэтгэх ажилд ОХУ-ын иргэд, гаднын улс оролцсон гэжээ.
В.Путин гаднын оролцогчийг Украин хэмээн нэр цохсон байтал А.Бастрыкин тэгж хэлэлгүй гаднын улс гэсэн нь Украинаас өөр улсын оролцоо байсан гэж үзэх үндэслэл байгааг харуулж буй юм.
Дэлбэрсэн ачааны автомашины маршрутыг судлахад Болгар, Гүрж, Армен, Умард Осет Краснодарын хязгаараар дамжиж явсан болох нь тогтоогдсон байна. Мөн эзэмшигчийн нэр ч тодорхой болжээ. Хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 2-ын 205, “Терроризм” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оросууд өөрсдөө оролцсон гэдэг нь аюултай байна даа
Энэ гүүрийг ганц удаа дэлбэлэхгүй байхаа хаха нилээн хэд дэлбэлэх байхаа үгүй бол энэ лалар дайн мөд дуусахгүй
Нилээн төлөвлөждэээ
Шүүрэн шанага болгох хэрэгтэй.