УЛС ТӨР

С.Эрдэнэ Д.Ганбатыг дахин даргад "өргөмжлөв"

С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам МАН-ын УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих "СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТ"-ын удирдлагуудаа тодруулах үндэсний бодлогын хороог хуралдуулж байна. Эл хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам тэргүүтэн иржээ. Мөн энэ хуралдаанд М.Тулгат ирж, уг хуралдааныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

С.Эрдэнэ энэ үеэр АН-ын ҮБХ-ны даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлж байна. Улс төрийн айдасгүй, хэлэх үгээ айдасгүй хэлдэг, манлайлдаг, үлгэрлэдэг лидер хүн манай намд хэрэгтэй байгаа юм. Тийм цөөхөн хүний нэг Д.Ганбат" гэлээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд бүлгийн даргын ажлаасаа нэгэнт огцорсон Д.Ганбатыг С.Эрдэнэ өдийг хүртэл бүлгийн дарга хэмээн ярьж, даргаар өргөмжлөх санал гаргаж явна.

Харин намын зарим гишүүд нь 40-өөс доош насны залуучуудад итгэл үзүүлвэл яасан юм бэ гэдэг санал гаргав. Харин зарим нь Д.Ганбат л биднийг аварна шүү. Өөрийгөө засаж, хөрөнгөжиж, гэрээ засчихсан хүн. Д.Ганбатыг дэмжиж байна" гэв.

Ингээд гишүүд үг хэлж дууссанаар санал хураалт явуулж, ҮБХ-ны гишүүдийн 88 хувийн саналаар Д.Ганбатыг АН-ын ҮБХ-ны даргаар сонголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2022 14:13

2 хэнхэг нэгнийгээ м�##�гайлаад л тэнэг шаарнууд

Зочин
Зочин
10 сар 14, 2022 11:38

Ялтан Эрдэнээ

Холбоотой мэдээ

Back to top button