ДЭЛХИЙ

Жефф Безос Илон Маскийг сансрын бизнесээс "арчина"

Тэрбумтан Илон Маск дэлхийн тойрог замд байрлуусан 3000 хиймэл дагуулын тусламжтайгаар манай гаригийн өнцөг булан бүрийг утасгүй өндөр хурдны интернэтээр хангах “Старлинк” төслөө эхлүүлэхэд бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү төслийг нь эхэлсэн цагаас л шинжээчид “Старлинк” ашиглалтад орсноор интернэт сүлжээний бизнест Илон Маскийн хаанчлал тогтоно“ хэмээн зөгнөн бичиж байсан. Тэгвэл түүнд хүчтэй өрсөлдөгч гарч иржээ.

Дэлхийн хамгийн баян хүн албан бус гуншинг Илон Масктай ээлжлэн зүүдэг, алдарт “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос “Старлинк”-тэй яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулах амбийц өвөрлөж, сансраас интернэт цацах зориулалттай эхний хоёр хиймэл дагуулаа ирэх жил дэлхийн тойрог замд оруулахаар зэхэж байгаа талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Түүний байгуулсан “ABL Space Systems” компани сансраас интернэт цацах хоёр хиймэл дагуулаа энэ оны сүүлээр хөөргөх байсан ч зохион бүтээх ажил удааширснаас ийнхүү ирэх жил болон хойшилсныг уг мэдээлэлд онцлон дурдсан байв.  

Жефф Безос сансрын хиймэл дагуулуудаа “Boeing-Lockheed United Launch Alliance”-тай хамтран байгуулсан шинэ компанийнхаа зохион бүтээсэн “ULA Vulcan” хэмээх пуужингаар хөөргөх бөгөөд энэ нь их хэмжээний ачааг дэлхийн тойрог замд гаргах чадвартай олон дахин ашигладаг хөлөг юм байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Илон Маскийн зөвхөн “Старлинк”-ээр зогсохгүй “Spacе X”-тэй нь өрсөлдөхөд бэлэн болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлхийн хамгийн баян хүн албан бус гуншинг Илон Масктай ээлжлэн зүүдэг, алдарт “Амазон”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос “Старлинкийн өрсөлдөгч юм биздээ

Зочин
Зочин

Амжилт

Зочин
Зочин

Их олон зүйлийг ардаа орхиод байгаа хүндээ амжилт

Холбоотой мэдээ

Back to top button