Цэргийн онгоц орон сууцан дээр унажээ

Цэргийн зориулалттай Су-34 онгоц орон сууц дээр унасан осол ОХУ-ын Краснодар мужийн Ейск хотод гарчээ. Өчигдөр орон нутгийн цагаар 18.30 цагийн үед /Улаанбаатарын цагаар 23.30/ болсон энэхүү ослоос болж зургаан хүний амь үрэгдэн 19 хүн гэмтэж шархтсан талаар Онцгой байдлын албанаас мэдээлж байна.
Осолтой холбоотойгоор орон нутгийн захиргаа тодорхойгүй хугацаанд онц байдал зарлажээ. Амиа алдсан зургаан хүний гурав нь ослоос үүссэн галаас зугтах гэж оролдон өндөр давхраас үсэрснээс болж амиа алдсан гэнэ. Хэргийн газар байсан гэрчүүд гар утсаараа бичлэг хийн интернэтэд байршуулж байгаа бөгөөд дээрх бичлэгээс орон сууцны барилгын нэг орцны 9-өөс тавдугаар давхар тэр чигтээ сүйдэж, галд автсан болох нь тодорхой харагдаж байгаа ажээ.

Ослын газар Онцгой байдлын албаныхан аврах, эрэн хайх, гал унтраах ажиллагаа явуулж буй. Галд өртсөн орцыг бүхэлд нь хааж, 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сүүлд ирсэн мэдээгээр галыг шөнө дунд буюу Монголын цагаар саяхан унтрааж дууссан байна. Гэмтэж шархтсан 19 хүний дотор хүнд хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай. Бид та бүхэндээ энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hairan hunii ami nas.Ali ulsad bolj bgaan todorhoi bus tolgoi erguulsen medee we.
ene utaggvi dain hurdan duusaasai
Aimar yum be
Ямар улсад болсон юмбэ?Оросод юмуу?
ОХУ-д гээд бичсэн бна шүү дээ. Эхнээс нь гүйцэд сайн уншиж байгаач. Энэ дайн хурдан дуусаасай.