Суут хөгжмийн зохиолч Б.Шаравын 70 насны ойн хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын мэндэлсний 70 насны 2022 оны арваннэгдугаар сарын 13-ны өдөр тохионо.
Суут хөгжмийн зохиолчийн гэр бүл, хамтран зүтгэгч уран бүтээлчид, анд нөхөд нь эл өдрийг тохиолдуулан Б.Шаравын дуунууд болон хөгжмийн бүтээлүүдээр “БАЯРЛАЛАА” тоглолтыг зохион байгуулж байна.
Хоёр өдөр болох тоглолтууд өөр, өөр агуулгатай бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нд ДУУ-ны бүтээлийн хүндэтгэлийн тоглолт, 13-нд буюу төрсөн өдрөөр нь ХӨГЖИМ-ийн бүтээлийн хүндэтгэлийн тоглолт болно.
Тоглолт Соёлын төв өргөөнд болно.
Б.Шарав 2019 оны долоодугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөрийн баатар цол хүртэж, үүнээс хойш долоо хоногийн дараа хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.