АНУ-ын “Дундын сонгууль”: Гурван Ерөнхийлөгч нэг мужид "үзэлцэж" байна

АНУ-ын Сенатын “Дундын сонгууль” маргааш болох гэж байгаа билээ. Голлох хоёр нам сонгууль угтан сурталчилгааны кампаниа аль хэдийн эхлүүлсэн бөгөөд Пенсильвани мужид АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Доналд Трамп нар тус, тусынхаа намын нэр дэвшигчдийг сурталчлахаар очсон нь олон улсын анхаарлыг татаад байна.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама иргэдийг сонгуулийн санал хураалтад заавал оролцохыг уриалахдаа ач холбогдол нь зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн үнэт зүйлтэй холбогдох болохыг ухуулж, ардчиллын ирээдүй энэ сонгуулиас хамаарна гэж байна.
Харин БНН-аа төлөөлж очсон Доналд Трамп улс орныг сүйрүүлж байгааг зогсоож, Америк мөрөөдлөө аврахыг дэмжигчдэдээ уриалж байгаа юм. Дундын сонгууль нь Сенатын тодорхой тооны гишүүдийг сольдог бөгөөд жинхэнэ сонгуулиар сөрөг хүчин болсон нам ихэвчлэн ялдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд БНН ялах магадлал өндөртэй байна.
Доналд Трампын хувьд, энэ сонгуулийн пи ард сайн оролцож, намаа ялуулж гэмээ нь нэр нөлөөгөө бататгаж, улмаар 2024 оны сонгуульд нэр дэвших боломжоо бүрдүүлэх болно. “Washington Post” сонинд бичсэнээр, энэ удаагийн сонгуульд иргэдийн ач холбогдол өгөх гол сэдэв нь эдийн засаг, үр хөндүүлэх эрх, инфляцитай хийх тэмцэл зэрэг болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.