Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад улс Оросын тэргүүлэх экспортлогч орон болжээ

Барууны орнуудын хориг арга хэмжээнйи улмаас Европын Холбооны импорт огцом буурсан тул Хятад улс Оросын худалдааны гол түнш болсон байна.

Германд төвтэй Киэлийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн тооцоолсноор 6-8 дугаар саруудад Оросын бараа бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар бага байв. Ингэхдээ сар бүр 4.5 тэрбум ам.долларын импортын алдагдалд хүргэжээ.

Европын Холбоо Оросын эдийн засгийн эсрэг хатуу арга хэмжээ авсны улмаас худалдаа нь 43 хувиар буурсан бол Оросын Хятадтай хийсэн худалдаа 23 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү Хятад улс Оросын хамгийн том экспортын түнш болсон юм. Гэсэн хэдий ч Оросын худалдааны бууралтыг нөхөх боломжгүй байгаа ажээ.

Үүнтэй холбоотойгоор даваа гарагт Хятадын талаас албан ёсны мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд аравдугаар сард Хятадаас Орос руу хийсэн импорт, экспортын үнэ өмнө оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button