УРЛАГ

Н.Учралын эхнэртээ бичсэн шүлгийг О.Баяржаргал дуу болгон, дуулжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жил ХБНГУ-д хүнд хагалгаанд орсон. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан түүний эрүүл мэндийн байдал ихээхэн хүнд байсан ч хагалгаа амжилттай болж, өдгөө улс төрийн ажлаа үргэлжлүүлж байна. Тэрбээр УИХ-ын гишүүний зэрэгцээ Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдон ажиллаж буй.

Харин 2021.11.14-нд эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулан шүлэг бичиж байсан нь өдгөө дуу болжээ. Тухайн үед Н.Учралын бие тэнхэрч, ажилдаа ороход бэлэн болоод байлаа. Бүхий л хүнд цаг үед дэргэд нь байсан эхнэртээ зориулж ийн шүлэг бичин, өөрийн нүүр хуудастаа нийтлэхдээ дуу болгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл “испани дууны” гэгддэг дуучин О.Баяржаргал тус шүлэгт ая хийж, дуу болгосон байна. “Учирсан зүрхнээс” нэртэй энэ дуу бүтэх зардлыг О.Баяржаргал өөрийн зүгээс гаргажээ.

О.Баяржаргалын хувьд өмнө нь “Энэ хүүхнүүд үү” УСК-ны хөгжмийг “Хүүхнүүд ээ” нэртэй дуу болгосон нь олны анхааралд өртөж байв. Латин америк урсгалаар туурвидаг О.Баяржаргалын хэв маяг Монголдоо цөөнд тооцогдох юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал тухайн үед шүлгээ дуу болгохыг хүсэж буйгаа мэдэгдэж байсан ч өдгөө “Учирсан зүрхнээс” дуу олны хүртээл болоод буйд ямар нэг хариу илэрхийлэл үзүүлээгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uzesgelentei uhaalag mundag ehnertei ymaa

Зочин
Зочин

Гайхалтай

Зочин
Зочин

Hairan dundaas hair l urgadad ym

Зочин
Зочин

Сайхан хосууд шүү аз жаргал эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин

Дуучин нь гэж нэг тагжийсан чөрийсөн хар юм . Шал царай муутын туйл залуу юм билээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Saihan hosuudad az jargal Gerel gegeetei buhniig husie baharhaltai ger bul

Холбоотой мэдээ

Back to top button