УРЛАГ

Видео: Ирэх баасан гарагт нээх “Бэхэн зүрх”-ийн OST-д Gangbay ажиллажээ

Дэлгэцийн шинэ уран бүтээлүүдийг хурдтай буухиаг үргэлжлүүлж, “Бэхэн зүрх” УСК энэ сарын 18-нд нээлтээ хийхээр болоод байна.

Ерөнхий найруулагч А.Баттүшиг ажилласан, хайр дурлалын романс, детектив үйл явдлууд сүлэлдсэн шинэлэг кино салбартаа хийгээд олон нийтийн дунд нэгэнт хүлээлт үүсгээд буй. Продюсер С.Бат-Ирээдүй зохиолыг бичиж, найруулагч А.Баттүшигт 10-аад жилийн өмнө санал тавьсан гэдэг. Уран бүтээл хийх эрмэлзэл удаан хугацаанд боловсорсоор, энэ жил тохиол нь таарч, “MGL Art Media” группийн баг ажилласнаар “Бэхэн зүрх” амилсан.

“Бэхэн зүрх”-ийн гол дүрд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлч, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин тоглосон. Мөн “Playtime” олон улсын амьд хөгжмийн фестивалийн үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж дүр бүтээсэн нь анхаарал татаж буй.

Өчигдөр “Бэхэн зүрх” УСК-ны албан ёсны саундтрек цацагдсан. Шинэ, авьяаслаг уран бүтээлч Gang Bay ажилласан тус дууны клип ч найруулгын хувьд ихээхэн уран бүтээлч болсон нь анзаарагдаж байна.

“Бэхэн зүрх” УСК-ны трейлер:

“Бэхэн зүрх” OST:

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button