ХЗДХЯ: Хүний амь насыг 82.5 сая төгрөгөөр үнэлдэг болно
Сэтгэл санааны хохирол тооцох аргачлалыг Хууль зүй дотоод хэргийн яамнаас шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү хуулиар хүний амь насыг 82.5 сая төгрөгөөр үнэлэх юм.
Тодруулбал, манай улсад хүний сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргачлал байгаагүй. Өмнө нь хүний амь насыг хөнөөсөн этгээд оршуулгын зардалд тав хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөрийг өгдөг байсан.
Харин шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 82.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх юм. Мөн хүний сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг батлах аж. Хүний амь насыг хөнөөсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнг ар гэрийнхэнд нь олгуулах зохицуулалт үйлчилнэ гэсэн үг.
Түүнчлэн хохирогчийн алдсан он жилүүдийг тооцох аргачлал ч энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж эхлэх юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чаваасдааа япон солонгос хужаагиин нэг ширхэг туна засныл үнэч хүрэхгүй арайл дрромжлох юмдааааа төриин хулгаачууд ард түмниии хөрөнгиин үнэгүй хулгаалсан хөрөнгүүдэээ өг богд уул туул тэрэлжиин газарууд лалруудааа
төлөх чадвартай хүн байхгүй дээ голцуу нийгмийн доод давхаргын хүмүүс хэрэг үйлддэг шүү дээ цааасан дээр үлдэх болж дээ
Бүх насаар нь зарц хийлгэж төлүүлэх,хамгийн хортой хүнд нөхцөлтэй өндөр үнэлгээтэй ажлыг цагдаагийн хяналтад байлган хийлгэж төлбөрийг нь төлүүлж дуусгах