Улс төрийн мэдээ

Б.Цэцэгийн төсөлд түгжрэл бууруулахаас ХОЁР ДАХИН ИХ мөнгө төсөвлөчхөөд Д.Сумъяабазар таг, чиг сууна

Сэлбэ голын орчин тойрныг тохижуулах төслийг иргэн Б.Цэцэг удирдах болсон нь нийгмийн анхаарал татах сэдэв болсоор багагүй хугацааг өнгөрөөж байна.

Б.Цэцэгийн хувьд “Санал санаачилгыг маань дэмжсэнд баярлалаа. Энэ төслийг  хэрэгжүүлэхийн тулд хувиасаа мөнгө гаргаад ч явж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа.

Түгжрэл бууруулахад 1.7 тэрбум, Б.Цэцэгийн төсөлд 3.1 тэрбумыг төсөвлөжээ

Гэвч Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс процессын ямар ч тайлбар өгөхгүй байгаа. Б.Цэцэгийг уг төслийн нэгжийн удирдлагаар хэрхэн томилсон, сонгон шалгаруулалт зарласан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, одоогийн ойлгогдож буй нөхцөл байдлаар Д.Сумъяабазар зүгээр л Б.Цэцэгийг “дуудаж” авчраад “Сэлбэ голын төслийн хариуц, хөрөнгийг нь төсөвлөж өгнө” гээд тохирчихсон мэт дүр зурагтай.

Удахгүй Нийслэлийн 2023 оны төслийг хэлэлцэн батлах гэж байна. Төсвийн төсөлд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгж”-д 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм.

Гэтэл “Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгж”-д 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод автомашинтай иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, түгжрэл гэдэг эрх баригчдын өөрсдийнх нь дөжирсөн, болохгүй бол хамгаалалт гаргаад урсгал сөрөөд явчихдаг, байдаг л нэг асуудал болоод байна. Нэг ёсондоо түгжрэл гэдэг утаанаас, Сэлбэ голын орчин тойрноос илүү аминд тулсан асуудал боллоо.

Харин голын орчин тойрныг сайжруулахад 3.1 тэрбумыг, харин түгжрэл бууруулахад 1.7 тэрбумыг төсөвлөсөн нь ихээхэн зөрүүтэй.

Сэлбэ голд энэ жил зарласан 1.2 тэрбумын зургаан тендер хаачих вэ

Үүний дээр, зөвхөн төслийн нэгжид 3.1 тэрбумыг төсөвлөж, ирэх оны төсвийг оруулж ирснээс гадна энэ жилд л гэхэд зургаан тендерийг Сэлбэ голын хүрээнд зарласан. Зөвхөн Сэлбэ голын засвар тохижолт, авто замын бүтээн байгуулалтад зарцуулах энэ зургаан тендерийн нийт өртөг 1.2 тэрбум төгрөг. Бүгдийнх нь тендер шалгаруулах хугацаа дууссан. Энэ хаачих вэ, хэрэгжих үү, бүр хаях уу гэдэг нь ч анхаарал татна.

Тодруулбал,


  1. Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд 110 сая төгрөг /Нээсэн  огноо 2022.10.03/
  2. Сэлбэ голын засвар тохижилтод 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.08.08/
  3. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.27/
  4. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.10/
  5. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид дахин 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.10/
  6. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.06/ багтаж байна. Утга давхардсан энэ тендерүүд дунд Б.Цэцэгийн төсөл ч байхгүй байгаа юм.

Хот хариуцсан бас нэгэн сайдтай болсон зэргээр Нийслэлийн зардал улам л данхайж, гэвч иргэдийнх нь стресс бухимдал нэмэгдсээр байна. Ийм цагт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар иргэн Б.Цэцэгт 3.1 тэрбумыг хуваарилчхаад аг, жиг сууж буй. Ядах нь аа яагаад түүнд итгэл хүлээлгэж, төслийн нэгж удирдуулахаар болсноо, ер Сэлбэ голын орчин тойрныг сайжруулах нь ямар ач холбогдолтой байгаа талаар ил яримаар, мэдээлмээр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
12 сар 1, 2022 13:06

С�##�аавч үзүүлдэг хүнийг даргаар томилж байгаа хүн нийт монголчуудад түүнээрээ дамжуулан с�##�аавч үзүүлж байна гэж ойлгож байна. Доромжлуулж ханадаггүй ард түмэн.

зочин
зочин
12 сар 1, 2022 13:09

чух�##� дух

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:29

T1 sumiya uuriinhuu huviin hurungiig hariutsuulna uu! Tatwarin mungur karmaanii huuhnuudiinhee garig ugalgaha bolino uu

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:29

Zartsaa naadhaa ahij urund ormuurgui bna

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:29

Urnuus aidaggui hunuu ai

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:33

Эсэргүйцэж бна аа~ мөнгө өө хэмнэ ээ!!!

Зочин
Зочин
12 сар 1, 2022 13:47

түгжирэл автобус аа яая гэж байж үхсэний чинь сэлбэ гол вэ ширгэчихсэн гол усыг худлаа луйвар хийх зам аа хийх шээд дайраад бна эргүү хүүхэн чинь

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
12 сар 1, 2022 15:28

хамт хувааж идэх гэж Сумбазар ярьсаар хуссаар 4 жил дууслаа

Зочин
Зочин
12 сар 1, 2022 15:30

Сэлбэ голын гольдрилыг сайжруулах төсөл БОЯ 2013 онд 1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн. 5 гүний худаг ухсан. Одоо ямар сайхан бичил орчин үүссэнийг харж байна. Гэхдээ Гүний ус бол зүгээр урсгаад ууршилаад хаядаг зүйл биш.

Зочин
Зочин
12 сар 1, 2022 21:23

Дараагийн Сүнээ?

Холбоотой мэдээ

Back to top button