УЛС ТӨР

Чуулган: Отоглох цэг дээр хоноогүй бол 100 мянгаар ТОРГОНО, ТОРГОХГҮЙ

Аялал жуулчлалын тухай хуулиар зориулалтын отоглох цэг дээр хоноогүй бол нэг хүн 100 мянган төгрөгөөр торгуулдаг болох заалтыг тусгасан нь анхаарал татаад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон С.Чинзориг нар хөндлөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Монголчууд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө аялах дуртай. Гэтэл дотоодын иргэдийнхээ аялах зугаалах эрхэд халдсан заалт "Аялал жуулчлалын тухай хууль"-д орсон байна. Зөвшөөрөлгүй газар майхантай буудалласан бол 100 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт ороод ирсэн байна. Ийм заалт оруулж ирж болохгүй" хэмээсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Байгалийн сайханд очоод хүүхдүүдтэйгээ хоол идээд амардаг шүү дээ. Улсын болон орон нутгийн чанартай аялал жуулчлалын бүсэд отогох цэгүүдэд байршаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно гэж байна. Хээр гараад майхан хатгаад голын хөвөөнд гараад ирвэл торгуулах юм уу. Б.Бат-Эрдэнэ сайд та буруу ойлгоод байна. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа хуулиа хараарай. Та нар буруу ойлгоод байна гээд байх юм. Үүн дээр чинь бичсэнээр "улсын болоод орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгээс бусад газар жуулчин, аялагчид отоглосон бол торгоно" гээд байгаа байхгүй юу" хэмээлээ.

Харин тэдний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: "Отоглох цэгийн хувьд буруу ойлголттой байна. Отоглох цэг байгальд гарч аялж зугаалдаг монголчуудад хамаарахгүй. Улсын аялал жуулчлалын бүс буюу огт ашиглагдаагүй газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьж байна. Түүнээс биш зүгээр хээр хөдөө гараад ямар нэгэн малчин айлын гадаа очиж хоноглоход торгохгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2022 19:17

Ямар м�##� нь юу гэж мөөрөөд байна. Зайлаарай новшоо

Зочин
Зочин
12 сар 2, 2022 19:45

Хээр хонож болохгүй, согтоод, төөрөөд, ядраад хээр хоновол торгоно. Шуурганд төөрөөд хээр хоновол 100 000 дан !
Хөдөө насаа өнгөрөөсөн, хөдөөнөөс сонгогдсон энэ хэдэн хоцрогдсон юм монголын нийгмийн харилцааг зохицуулах хууль хийж чадахгүй доо.

Холбоотой мэдээ

Back to top button