Гадаад мэдээДЭЛХИЙ
Каспийн тэнгисийн 2500 далайн хав үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Каспийн тэнгисийн ОХУ-д хамаарах эрэг дээр 2500 далайн хав үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Эхлээд 700 орчим хав үхсэн гэж мэдээлэгдэж байсан нь газар дээр нь шалгахад 2500 байжээ. Тэдгээр амьтдын бие дээр механик гэмтэл үгүй байсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Каспийн тэнгисийн далайн хав нь “Улаан ном”-д бичигдсэн ховор амьтан бөгөөд, 2008 оноос хойш мөхөж устах эрсдэлтэй гэж тооцогдож байгаа аж. 100 жилийн өмнө тоо толгой нь нэг саяар тоологдож байсан бол одоо ердөө 70 000 орчим толгой үлдсэн гэсэн судалгаа байдаг юм байна.
Каспийн тэнгисийн Хүрээлэн буй орчин хамгаалах төвийн дарга Заур Капизовын хэлснээр, эхний ээлжинд далайн хавууд хоёр долоо хоногийн өмнө нэгэн зэрэг үхснийг тогтоосон, нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн төгсгөл ойртож байгаагын шинж тэмдгүүдийн нэг жишээ тодоос тод байна даа.