Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронд хамгийн их эргэж очсон хүн бол би

С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож буй. Түүний хөшөөнд Ж.Батзандан тэргүүтэй Шинэ намынхан хүндэтгэл үзүүлж, нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Ж.Батзандан хэлэхдээ "С.Зориг агсан бол Монголын эрх чөлөө, хүний эрхийн бэлгэ тэмдэг болсон агуу удирдагч юм. Бид түүнийг зөвхөн ардчилсан намын биш үндэсний удирдагч гэж үздэг. Яг өнөөдөр Монгол орон хүний эрхийн зөрчил хэрээс хэтэрч, үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг шоронд хорьдог харанхуй хаалттай ийм нийгэмд бид амьдарч байна. Олон залуучуудыг улс төрийн хэргээр эрх баригчид шоронд хийж байна. Яг энэ цаг үед Монголын адрчилсан хүчнүүд нэгдэж, нийлж С.Зориг агсныхаа хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, хүний эрхийн төлөө хамтарч тэмцэх тухай яриа, хэлэлцээр хийж байгаа нь маш сайхан зүйл болж байна гэж харж байна.
Шинэ намын хамт олон өнөөдөр бас хүндэтгэл үзүүлэхээр ирээд байна.Шинэ нам С.Зориг агсны хэрэг дээр сүүлийн дөрвөн жил анхаарч ажилласан. Түүнийг 1998 онд хороосон нөхдүүд одоог хүртэл олдохгүй байгаа. Монголын эрх чөлөний манлайлагчийн амь насыг хороогоод жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо. Түр хорооны даргын хувьд С.Зориг агсны хэргийг үнэн мөнөөр нь тодруулж, түүнийг хөнөөсөн хүмүүст хуулийн хариуцлага тооцох өдөр ирэх байх гэж үргэлж итгэж явдаг. Хулгай худлыг олон жил нууж чаддаг бүлэглэл өнөөдөр манайд байсаар байгаа.Үүний эсрэг залуучууд нам харгалзахгүй тэмцэж байгаа. Үнэнд гүйцэгдэх гэж байдаг. С.Зориг агсныг хөнөөсөн нөхдүүд монголын ардчиллыг хөнөөх гэж оролдоод ийнхүү үнэнд гүйцэгдэж байна. Монголын ардчилал эрх чөлөө шударга ёэ сэргэн мандана гэдэгт үргэлж итгэдэг. Шинэ нам С.Зориг агсны үйл хэргийг цаашид хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлье.
Би магадгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронд байхад хамгийн олон удаа эргэж очсон хүн байх. Би сар бүр эргэж очдог, гадаадын шинжээчдийг оруулдаг ийм л УИХ-ын гишүүн байсан. Олон дарга шүүгч, прокроурууд намайг худал хэлж байна гэж миний өмнөөс турхирдаг байсан. Гэтэл өчигдөр тэд цагаадлаа. Үнэн ялдаг юм" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шал худлаа гар
Битгий шоуд чамайг ард түмэн мэднэ.....
Энэ пяяздааг хамгийн түрүүн шалгах ёстойн байна
ene neeree arai pop hun shuu, estoi ineedtei, sonin hun.
Батзандан сайн байна. Хэлсээр шийтгэл хүлээж тамлагдсан нөхдөд санаа тавьж асуудлыг үнэнээр шийдвэрлэхэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Ер нь тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж ядарч явахад тэвнээр тусал гэсэн ардын үг байдаг үүнийг хэрэгжүүлсэн хүн бол Батзандан юм.
Бат зандан өөрөө шоронд байж байгаад саяхан гадуур байцаагдахаар гарч ирэв. Бас ах нь гэж хулгайч шоронд орсон сурагтай байсан шүү.Ийм л шудрага гар даа
Энэ хэрэг дээр бол чиний зөв өө,Үнэн хэзээ нэгэн цагт ялдаг юм.Амжилт
Жангар ид
Жангаа ид
Зайл чи,чи бол ацны үнэр
ЭНЭ НЭГ ХҮН ХОГ ХААНААС ГАРААД ИРВЭЭ?
СЭЖГИЙН БАЛИАР ЗАВААН ЮМ
????????????????????????
Хөшөөчих юмаа кккк
Оюун Батзандан хоёр хөөрхий
Ene hudlaa garaa.
Өөрийнхөөрөө л бай л даа худлаа шоу хийгээд хэрэггүй
Батзандан минь амьд уу яагаад сураггүй алга болчихвоо
Шинэ намыг татан буулгаад АН-д нэгдвэл Монголын ард түмэнд хэрэгтэй.Л.Болд та 2 одоо болно оо.Ардчилсан үзэл баримтлалтай гэдгийгээ харуулчих сүүлчийн боломж чинь тохиож байгаа ч юм уу.Ах дүүгээрээ хэдэн намд орсон паразитууд гэж л харагдаад нотлогдоод удлаа хөөрхий...Хүний шуналаа гэж...