УЛС ТӨР

С.Бямбацогт: Монгол тээвэрчид Европын орнууд руу тээвэрлэлт хийнэ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Монгол Улсад айлчилж буй. Тус айлчлаын хүрээнд зарим яамдууд ажил хэргийн уулзалт зохион байгуулж, тодорхой хэлэлцээрт хүрлээ.

Тодруулбал, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, "Урд нь бага зэргийн тээвэр Европ руу явдаг байсан. ОХУ, Беларус улсын тээврчид голчлон Европоос хийж буй тээврийг хийдэг байсан. Энэ чиглэлд худалдааны эргэлтийн хэмжээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдсэн. Мөн 2022 онд хийж байсан Польш Монголын тээвэр энэ оны хэний улирлын байдлаар өнгөрсөн оны түвшиндээ хүрчихсэн.

Өөрөөр хэлбэл, Польшоос Монгол руу хийгдэх тээвэр 3-4 дахин нэмэгдэх боломж бүрдсэн. Хамгийн гол нь энэ тээврийг монголчууд биш Польш, Беларус улсын тээвэрчид хийдэг байсан бол энэ хэлэлцээрийг хийснээр манай тээврчид мөн хийх боломж, үүд хаалга нээгдэж байгаа юм.

Тэгвэл энэ талаарх хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ дагуу засгийн газар холбогдох яамдууд журмаа батална. Өмнө нь жилд энэ чиглэлд 500 орчим зөвшөөрөл өгдөг байсан бол одоо зөвшөөрөл өгөх шат дамжлага буурна. Тээврийн зардалд өөрчлөлт орно. Энэ чиглэлд манай тээвэрчид оролцож эхэлснээр өрсөлдөөн бий болж үнэ буух боломж ч бүрдэнэ" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЧАМД ЕР НЬ ЯМАР ХАМАА БАЙНАА??? ЧИ ЭХЛЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС БОЛОМЖИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ ГАРГААД АЛЬ МУУ 60 ТЭРБУМЫН ХҮҮР ЭЭ

АРД
АРД

Баярлалаа. Тээврийн зардал бууна шүү дээ.

Зочин
Зочин

Оросын дээгүүр нислээ юу олгархиаа

Холбоотой мэдээ

Back to top button