СПОРТ
Волейбол: "Хобби Эйс" клубын тамирчин Б.Хулан, П.Хатанзаяа нар Сингапурын лигт уригдлаа

Волейболын "Хобби Эйс" клубын танирчин Б.Хулан, П. Хатанзаяа нар Сингапур улсын дээд лигт тоглохоор уригдлаа. Тодруулбал, тэд тус улсын "JRT Volleyball Academy" клубтээ легионер тоглогчийн гэрээ байгуулжээ.
Б.Хулан, П.Хатанзаяа нар Сингапурын волейболын холбооны тэмцээн болон Малайз улсад болох цомын төлөөх тэмцээнд тус клубынхээ хамтаар оролцох юм байна. Мөн "JRT Cup" зэрэг нийт гурван тэмцээнд оролцоод эх орондоо ирэх аж.
Монголын эмэгтэй волейболчдоос гаднын лигт тоглохоор уригдаж буй ховор тохиолдлуудын нэг энэ бөгөөд тус спортыг сонирхогчид тэдэнд өндөр хүлээлт тавьж буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.