СПОРТ
ДАШТ: Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана

Өчигдөр Монголын үндэсний шигшээ багийн хоёр ч боксчин дэлхийн аваргын тэмцээний хүрэл медалийн болзол хангав. Тэд бол ОУХМ Б.Чинзориг, Б.Мишээлт нар юм.
Б.Мишээлтийн хувьд 1/4 шигшээд Венесуэлийн Кристиан Паласиог буулган авсан бол Б.Чинзориг Кубын алдарт боксчин Ласаро Альварес Эстрадтай тулалдаж 4:1-ээр илүүрхсэн. Ингэснээр тэд дэлхийн аваргын хүрэл медалийг халааслаад буй.
Харин тэд маргааш мөнгөн медалийн төлөөх чухал тулаанаа хийх хуваарьтай. Тодруулбал, манай боксчин ОУХМ Б.Мишээлт эзэн орны Асадхужа Муидинкужаевтай тулалдах бол ОУХМ Б.Чинзориг Тажикистаны Баходур Усмоновтой тулалдана.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt husie