СПОРТ

Т.Тулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ

"Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ.

Тэрбээр, Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялснаар ийнхүү алтан медалийн эзэн болов.

Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ бөгөөд 2022 оны зургадугаар сард Алматыд "Болат Турлыханов", энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлээд байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button