Нийгэм мэдээ

Дуудлагаар очиж, цаасан хайрцаг худалдан авдаг үйлчилгээг нэвтрүүллээ

Дуудлагаар очиж, цаасан хайрцаг худалдаж авах үйлчилгээг нэвтрүүлжээ. Тодруулбал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос дахивар түүхий эд болох цаасан хайрцаг дуудлагаар авах үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

Ингэхдээ төлбөр авахгүй бөгөөд 100 кг-аас дээш хэмжээний буюу их хэмжээний цаасыг дуудлагаар үнэ төлбөргүй очиж, худалдан авах аж. Харин тус газар худалдан авсан энэхүү их хэмжээний цаасан хайрцгийг дахин боловсруулах үйлдвэрт тушаах юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр байр, орон сууц, дэлгүүр, байгууллагуудын гадна талбайд их хэмжээгээр төвлөрдөг хог хаягдлын хэмжээ буурахаас гадна, хэрэггүйд тооцогдож хаягддаг байсан цаасан хайрцгийг ангилан ялгаснаар зах зээлийн боломжит үнээр худалдаж, эргэлтэд оруулах сайн жишг тогтоно хэмээн үзэж буй юм байна. Үнийн хувьд нэг тонн цаасыг 20,000 төгрөгөөр үнэлнэ.

Утас:70006689, 89116570, 86368585

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбаа
Ганбаа
6 сар 5, 2023 12:46

Зөв санаа байна.Гэхдээ гишгэх газар олдохоо больсон одоо цагт цаасан овоо үүсгэх дэлгүүр олдохгүй байх даа.Замын хажууд эвхэж баглаад тавья зам дагуу жолооч нар хүргээд мөнгөө авна биз.

Баагий
Баагий
6 сар 5, 2023 13:33

Хэтэрхий хямд байна.Нарантуул зах дээр дунд зэргийн цаасан хайрцаг энгийн үед 300төг том нь 500 төг бүр том (хөргөгч,уга�##�гын машиных) 1000-1500 төг байдаг юм.Тэнд өгсөн нь ашигтай шүү.Баяр ёслын өмнө үнэ нь бараг 2 дахин гэмэгддэг.Хөдөө ачаа явуулах гээд тэр.

Зочин
Зочин
5 сар 9, 2025 13:52

Багаар нь авахгүй гээд байх юм аа ихээр нь хэн хураагаад байх юм бэ? Хаана байна тэр хайрцаг хурааж байх агуулах багаар нь авч байж л хөгжинө.

Холбоотой мэдээ

Back to top button