СПОРТ
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Казакстан улсын Алматы хотод болж өндөрлөлөө.
Тэгвэл тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубын тамирчин, МУГТ их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртэв.
Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд 18 дахь удаагаа болж буй Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд есөн өргөөс 6.5 оноо авч ийнхүү гутгаар байрт бичигдлээ. Ингэснээр Б.Мөнгөнтуул Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй шатарчин болж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МӨНГӨНТУУЛ
ЯВАХАА БАЙЖЭ
ДАСГАЛЖУУЛАГЧ
БОЛООРОЙ