СПОРТ

Самбо бөхийн тамирчид Азийн аваргаас 38 медаль хүртлээ

Самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зургаадуугар сарын 7-ноос 11-ний өдрүүдийн хооронд Казахстаны нийслэл Астана хотод болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 30 орны 600 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс, байлдааны гэсэн самбын таван төрөлд өрсөлдөв.

Харин манай улсаас Астанагийн дэвжээнд гавьяат тамирчин Г.Үүрцолмон, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Хаштогтох нарын удирдлага дор өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, 38 медалийг эх орондоо авчирлаа. Тодруулбал, тэд долоон алт, 12 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэн байна.


Насанд хүрэгчид

Эрэгтэй

  • Лхагвасүрэнгийн Сумъяа- 64 кг хүрэл

Эмэгтэй

  • Сарантуяагийн Гүнжинлхам - 50 кг хүрэл
  • Нэхийтбаатарын Баярмаа - 54 кг алт
  • Энхбаатарын Номинтуяа - 59 кг алт
  • Гантөмөрийн Мөнхзул - 65 кг хүрэл
  • Энхчимэгийн Батзул - 72 кг мөнгө
  • Балжиннямын Эрдэнэжаргал - 80 кг хүрэл

Байлдааны самбо

  • Лхагвасүрэнгийн Сумъяа- 64 кг хүрэл

Залуучууд

Эрэгтэй

  • Tөмөрхүүгийн Төрболд - 64 кг мөнгө
  • Гантулгын Анар - 71 кг хүрэл
  • Жаргалсайханы Энэрэлт - 88 кг хүрэл
  • Болдбаатарын Ренчинжүгдэр - 98 кг хүрэл
  • Нэргүйн Сансар - +98 кг хүрэл

Эмэгтэй

  • Сарантуяагийн Гүнжинлхам - 50 кг хүрэл
  • Энхбаатарын Ариунзаяа - 54 кг хүрэл
  • Гансүхийн Батцэцэг - 59 кг алт
  • Энхчимэгийн Батзул - 65 кг мөнгө
  • Сансармөнхийн Элбэгзаяа - 72 кг хүрэл
  • Балжинямын Эрдэнэжаргал - 80 кг мөнга
  • Цэрэндолгорын Санжидмаа - +80 кг мөнгө

Байлдааны самбо

Эрэгтэй

  • Төмөрчөдөрийн Мөнгөн-Эрдэнэ - +98 кг хүрэл

Эмэгтэй

  • Ганбатын Мөнхтуяа - 59 кг алт
  • Сансармөнхийн Элбэгзаяа - 65 кг мөнгө
  • Батбаатарын Анужин - 72 кг мөнгө

Өсвөр үе

Хөвгүүд:

  • Ганболдын Одбилэг - 53 кг хүрэл
  • Гантулгын Анар - 64 кг мөнгө
  • Эрдэнэпүрэвийн Энхмөнх - 79 кг хүрэл

Охид:

  • Базаррагчаагийн Даваасайхан 47 кг алт
  • Намсраймоломын Энхчимэг - 50 кг мөнгө
  • Ганбатын Мөнхтуяа - 59 кг алт
  • Гансүхийн Батцэцэг - 65 кг хүрэл
  • Батбаатарын Ануужин - 72 кг алт
  • Майсүрэнгийн Хонгорзул - 80 кг мөнгө
  • Цэрэндолгорын Санжидмаа +80 кг мөнгө

Мастерс

"М-1" 35-39 нас

  • Бооройгийн Батдэлгэр - 88 кг мөнгө
  • Хүрэлбаатарын Батбаяр - +98 кг хүрэл

"М-2" 40-44 нас:

  • Батцэнгэлийн Эрдэнэбаяр - +98 кг хүрэл

"М-5" 55-59 нас

  • Ганхуягийн Үүрцолмон - 78 кг алт
  • Балжирын Бямбаа - +98 кг хүрэл
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button