Тодруулга: Модноос унгарил гарах үзэгдэл 14 хоног үргэлжилнэ, бид усалж байгаа

Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн /унгарил/ хийсэж, харшил сэдрээдэг.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас энэ жил ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай тодруулахад:
"Улиас модны биологийн хөврөл зургаадугаар сарын эхэн үед явагддаг. Энэ үед бидний модны хөвөн гэж нэрлээд байгаа унгирал гэдэг зүйл агаарт дэгдэж эхэлдэг. Тухайн явц уртдаа 14 хоног л үргэлжилнэ. Энэ жилийн тухайд харьцангуй хүйтэн, оройтож дулаарсан тул өмнө жилийнхийг бодвол биологийн хөврөл нь хожуу явагдаж байна гэж хэлж болно. Бид энэ чиглэлд модыг усалж, норгох л арга хэмжээ авч ажиллаж байна. 2021 онд бол анх хөврөлийг зогсоох тарилгыг туршиж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэсэн ч жил бүр тарилга ашиглах боломжгүй" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улиасны унгирал арилгах мэргэжилтэн , дарга Монголд алга. Буудаж үзлээ, тарьж үзлээ ,усалж үзлээ, тайрч үзлээ. Хэд хичнээн мод унгирал уугиулж байгааг мэдэх ч хүн байхгүй. Харшилтай хүмүүс л зундаа нэг зутраад байна.
Нэгэн эмч улингараас харшил үүсдэггүй гэв.Харин би улингараас харшилаад 5 дахь жилдээ тарчилж байна. Хэцүү ч юм аа даа.Надаас хойш хичнээн ч хүн харшилтай болох бол доо. Суурин газар улиас тарихаа болих хэрэгтэй дээ.