СПОРТ
Улаанбаатар их дуулга: Ё.Басхүү шөвгийн наймд шалгарлаа

Улаанбаатар их дуулга тэмцээн өнөөдөр Мөсөн өргөөд эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 54 шилдэг жүдоч өрсөлдөж буй.
Тэгвэл тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жем интернэшнл, Улаанбаатар менежмент компанийн тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Азербайжаны Яшар Нажаповыг ялж, хагас шигшээд шалгарлаа.
Харин Алдар спорт хороо, Хангай констракшны тамирчин Баттогтохын Эрхэмбаяр Тажикстаны Обид Жебовт ялагдсанаар торгуулийн тойрогт Гүнжинлхамын Сод-Эрдэнэтэй барилдахаар боллоо. Жи Мобайл кампаний тамирчин Г.Сод-Эрдэнэ 1/4 шигшээд Баянмөнхийн Нармандахад ялагдав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.