Тодруулга: Сүхбаатарт гарсан түймрийг албаны болон сайн дурын 58 хүн нийлж унтраалаа
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 75 километрт, Хадын булаг багийн Шувгалдай гэдэг газар энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр 09.00 цагийн орчимд ой хээрийн түймэр гарчээ. Түймэр гарах болсон шалтгааныг тодруулахаар тус аймгийн ОБЕГ-ын холбогдох албан тушаалтантай холбогдлоо.
Тэрбээр "Тус түймрийн унтраахаар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47-р ангиас 12 алба хаагч, нэг автомашин, багийн 13 иргэн, Дорнод аймгийн Матад сумын сайн дурын бүлгийн дөрвөн ажилтан нийт 29 хүн найман техник хэрэгсэл ажиллаж галыг бүрэн унтраагаад байна.
Ой хээрийн түймэр гарах шалтгааны 90 орчим хувь иргэдийн болгоомжгүй байдалтай холбоотой байна. Мөн ойрын өдрүүдэд 30 градусыг давж хэт халалт болж буй нь түймэр гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлж байна.
Тиймээс иргэд та бүхэн ой хээрийн бүсэд аялж зугаалахдаа галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхины иш зэргийг бүрэн унтраах, ил задгай үнс нурмаа асгахгүй байх, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах хэрэгтэй” хэмээв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гал түймэрт дайчлагдан болон сайн дурын үндсэн дээр явж унтрааж байгаа иргэдийн хөдөлмөр үнэлэгддэг бол уу