СПОРТ
Дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү Улаанбаатар их дуулгад түрүүллээ

Улаанбаатар их дуулга тэмцээн өнөөдөр Мөсөн өргөөд эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 54 шилдэг жүдоч өрсөлдөж буй.
Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Хилчин спорт хороо, Жем интернэшнл, Улаанбаатар менежмент компанийн тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Азербайжаны Яшар Нажаповыг ялж, хагас шигшээд шалгарсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл эрэгтэйчүүдийн -66 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү энэ оны Душанбегийн Гран При тэмцээний аварга Тажикистаны Обид Жебовыг торгуулиар ялж, алтан медаль хүртлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.