СПОРТ

Улаанбаатар их дуулга: ОУХМ Б.Гончигсүрэн аваргуудыг ялж аварга боллоо

"Улаанбаатар-2023" их дуулга тэмцээн өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн медаль хүртэх нь тодорхой болоод байв.

Тодруулбал, Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Даниэль Мукетег, хоёрын даваанд Японы Котаро Үэокаг, хэсгийн аваргын төлөө Польшийн Пётр Кучераг тус тус ялсан юм.

Улмаар хагас шигшээд энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга IJF-ийн нэр дээр оролцож буй ОХУ-ын Арман Адамянийг ялж, жүдо бөх сонирхогчдыг өндөлзүүлэв. Ингэснээр тэрбээр аваргын төлөө Гүржийн домог Варлам Лепартелиани барилдахаар учраа таарч, дөнгөж сая тус барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медаль хүртлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button