Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрчим хүчний салбараас ялгарах СО2-ын түвшин дээд үзүүлэлтдээ хүрлээ

Дэлхийн эрчим хүчний салбарын СО2 буюу нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Их Британид төвтэй Эрчим хүчний хүрээлэнгийн Дэлхийн эрчим хүчний статистикийн тайланд дурдсанаар эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэлтэй давхар ислийн ялгарал өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 0.8 хувиар өссөн байна.

Уг шинэ тайланд дурдсанаар 2022 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө урьд хожид үзэгдэж байснаас илүү их нөлөө үзүүлж байгааг дурджээ. Тухайлбал, Пакистанд олон сая хүн үерийн гамшигт нэрвэгдэж, Европ, Хойд Америк даяар хэт халсан тохиолдлуудыг дурдсан байна. Тэр ч утгаараа эрчим хүчний шилжилтийн эерэг үр нөлөө бага байна гэдгийг тодотгожээ.

Эрчим хүчний хүрээлэнгийн тэргүүн Жульет Давенпорт "Цахилгаан эрчим хүчний салбарт салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрүүд ихээхэн өссөн үзүүлэлттэй гарсан ч нийтэд нь авч үзвэл дэлхийн эрчим хүчтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарал дахин өслөө. Бид Парисын гэрээнд зааснаас эсрэг чигт хандсан хэвээр байна" гэв.

Тус тайланд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, салхи, нарны эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлснээр түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

UB-ын 3 4 цахилгаан станцын зуухыг солиход утаа 27 % багасна. Оросын 60, 70 аад оны технологийн зуухнаас салах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button