Нийгэм мэдээ
Бүх сумын наадмыг зэрэг тэмдэглэх мэдэгдэл хүргэлээ
Монгол улсын шадар сайд аймгийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүллээ.
Үүгээр, сумдын баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заажээ.
Аймаг, сумд үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг өөрсдөө товлон зохион байгуулснаар амралт наадам сунжрах, намар өвлийн бэлтгэл ажил оройтох, хурдан морь, бөхчүүд наадмаас наадам дамжих зэрэг асуудлыг дагуулсаар ирсэн.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн хууль тогтоомжыг хэрэгжүүлэн гүйцэтгэх нь иргэд тэдний гүйцэтгэх болон төлөөлөн удирдах байгууллагуудын нэн тэргүүний үүрэг мөнөөс мөн тул хэрэгжүүлэн биелүүлэх ёстой
Ямар ч тайлбаргүйгээр хэрэгжүүлэх естэй шүү.Хууль бол хууль
Олон юм ярилгүй хуулиндаа захирдах хэрэгтэй.нэгэн зэрэг хийх нь зөв шүү.
Тэгсэн нь дээр. А-ль болох богино хугацаанд баярлах чуха-л. Тэгэхгүй бол ой мой чинь дараа жилийн наадам хүртэл үргэлжилнэ.
Зөв зөв
Маш зөв шийдвэр байна. Энд тэнд очиж, хэсэж, тэнэж, найр наадам нь хавтгайрч, ажил цалгардаж, уул, ус, гол горхи бузарлаж, хог новшоор дүүргэх нь ядаж багасах биз. Бөхчүүд улс, аймаг, сумын наадам хэсч олз ашиг хайхгүй болох нь ашгүй гэж... Хэрэгжилтэд нь сайн хяналт тавих хэрэгтэй.
2-3 сарын өмнөөс зарлах хэрэгтэй. Түүнээс арван хэдэн хоногийн өмнө нийтэд зарладаг чинь хүмүүсийг бухимдуулж байна. Аливаа наадам хийхэд дор хаяж нэг сарын бэлтгэл хэрэгтэй байдгийг мэдмээр юм. Зэрэг хийнэ гэдэг бол маш зөв шийдвэр.
Зөв зүйтэй шийдвэр гаргасанд баярлалаа.
Ёстой зөв шийдвэр. Үгүй ядаж бөхчүүд нь найраа зохиогоод ард түмнээ хуураад сум аймаг дамжаад байхгүй болно.
Zuv zuv