СПОРТ
Волейбол: Охидын шигшээ Азийн аваргын "A" хэсэгт БНХАУ, Узбекистаны багтай тоглоно

"U16" насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны долоодугаар сарын 01-08-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулна. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монгол улсын "U16" насны охидын шигшээ БНХАУ-ыг зорилоо.

Тэд Азийн аваргын А хэсэгт Хятад болон Узбекстаны багтай тоглохоор багтжээ. Тэмцээнд Монгол, Хятад, Узбекстан, Япон, Австрали, Иран, Хонгконг, Тайланд, Тайвань, Казакстан, Макао, Энэтхэг зэрэг 12 орны баг тамирчид өрсөлдөх юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.