НИЙГЭМНийгэм мэдээ

Баян-Өлгий: Зургаадугаар сар гарснаас хойш таван хүн усанд энджээ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сар гарснаас хойш таван хүн гол, нуурын усанд осолдож амиа алдсан байна. Энэ талаар тус аймгийн ОБЕГ-аас тодрууллаа.

Баян-Өлгий аймгийн ОБЕГ-ын дарга, дэд хурандаа З.Азат "Сүүлийн 20 хоногийн дотор аймгийн хэмжээнд таван хүн усанд осолдож амиа алдаад байна. Хамгийн сүүлд энэ сарын 27-ны өдөр Ногооннуур сумын Улаанчуулуут багийн нутаг дэвсгэр дэх Таван салаа хэмээх газарт 13 настай хүүхэд голын усанд осолдсон гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу манай аврах, эрэн хайх бүлэг ажиллаж, хүүхдийн цогцсыг Ховд голын уснаас гарган, хуулийн байгууллагад хүлээлгэж өглөө. Тухайн хүүхдийн хувьд голын усанд орох гэж байгаад осолдсон нь тогтоогдоод байна.

Ослын дуудлагын ихэнх нь Ховд голын эрэг дагуу амарч зугаалж явсан иргэд усанд орох болон гол гатлах явцдаа осолдож амиа алдаж байна. Тиймээс иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аялах, зугаалах үедээ гол, нуурын усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна" хэмээв.

Үүнээс гадна энэ сарын 10-ны өдөр Ховд аймгийн харьяат 25 настай иргэн Д нь Ховд голын усанд осолдсон гэсэн дуудлага аймгийн бүртгэгдсэн аж.

Тухайн иргэний цогцос одоог хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа юм. Тухайн иргэний цогцсыг эрэн хайх явцад энэ сарын 27-ны өдөр Бугат сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрээс Ховд голын уснаас 50 орчим насны үл таних эрэгтэй хүний цогцос олджээ. Цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн ба хэн болох нь хараахан тодорхойгүй байгаа ажээ. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button