"Наадмын бэлтгэл ажлын явц 80 хувьтай хангагдсан"

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн наадмын бэлтгэл ажлын үйл явцын талаар мэдэээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо
Есөн салбар хороодод 218 хүн ажиллаж байна. Бэлтгэл ажлын явц 80 орчим хувьтай байна. Энэ нь өмнө жилийнхийг бодвол өндөр хувьтай үзүүлэлт юм. Салбар хороодод морь, бөх, сур, шагайн харваа зэрэг есөн хороо багтаж буй.
Наадмын тасалбар борлуулж эхлэх тухай
Наадмын тасалбарыг цахимаар худалдаална. Ингэхдээ enaadam.mn сайтаар авах боломжтой. Тасалбарыг өдөр өдрөөр нь тусд нь борлуулна. Өөрөөр хэлбэл 11 болон 12-ны өдрийн тасалбарыг хамтад нь нэг боруулахгүй гэсэн үг. Үнийн хувьд сүүдрэвчтэй бол 52,500 төгрөг, сүүдрэвчгүй бол 42,00 төгрөг. Харин автомашины зөвшөөрөл 21,00 төгрөг. Тасалбарыг долоодугаар сарын 1-5-ны хооронд худалдаална.
Үндэсний бөхийн салбар хороо
ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг: Энэ жилийн хувьд 512 бөх барилдана. Бөхийн амын хувьд цахим проргамм хангамж ашиглана. Бөхчүүд эцэг эхийнхээ аль нэгийнх нь л нутаг усыг дуудуулдаг байсан бол сүүлд хоёр аймаг хоёр сумын нэр дуудуулдаг болсон. Мөн ивээн тэтгэгч олон байгуулагынхаа нэрийг дуудуулдаг ийм зүйлүүд байгаа. Заалны барилдаанд бол зөвшөөрнө. Харин наадмаар цол дуудахад хязгаартай байлгана. Учир нь төрийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа тул тодорхой хэмжээнд цаг барих, хязгаарлах нь зүй гэж үзэж буй.
Мөн нөгөө талаас олон улсаас буюу цагийн зөрүүтэй орноос наадмыг үзэх хүмүүс олон байдаг гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Ингээд зогсохгүй Өвөрмонголоос 60-80 мянган хүн үздэг гэсэн тооцоолол гарсан. Иймд бүх талыг бодолцож үзээд шийдэлд хүрсэн" гэв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.