ДЭЛХИЙ

Илон Маск, Марк Зукербергтэй тулалдахаар бэлтгэж эхлэв

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтдаг Илон Маск болон Марк Зукерберг хоёр октагонд тулалдах тохиролцоонд хүрсэн талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлэх болсон. Үүний дараа тэд тулалдах талаар хошигноогүй, ноцтой хандаж байгаа гэж “UFC” холбооны дарга Дана Уайт хэлсэн нь олны анхаарлыг улам татсан байна.

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт /2023.06.27/ Илон Маск бэлтгэл хийж байгаа зургийг Лэкс Фридман нэртэй жюү жүцүгийн хар бүстэй дасгалжуулагч өөрийн Инстаграм хуудас дээр байршуулжээ. Тэрбээр зургаа оруулахдаа “Өчигдөр Илон Масктай хэдэн цагийн турш бэлтгэл хийлээ. Түүний хүч чадал, ур чадвар намайг гайхшируулсан” гэж бичсэн юм.

Фридман мөн Зукербергтэй бэлтгэл хийсэн байна. Тэрбээр даваа гарагт (2023.06.26) Зукербергтэй барилдаж буй бичлэг Инстаграм дээрээ байршуулж “Зукербергтэй жюү жүцүгийн бэлтгэл хийсний тойм бичлэг. Би Илонтой бэлтгэл хийхийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн тайлбар бичжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button