Нийгэм мэдээ
Соёолонгийн уралдааны үеэр Хүй 7 худаг хүртэлх хөдөлгөөнийг нэг чигийн болгоно

Наадмаар үйлчлэх тээврийн зохицуулалт болон машины зогсоолын талаар мэдээлэл хийлээ.
- Наадам центрийн гадаах задгай талбайд 550 орчим машин зогсоохоор төлөвлөсөн
- Гадаадын жуулчдын машины зогсоолыг тусд нь гаргасан
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү очих наадамчдыг дараах дөрвөн байршлаас тээвэрлэнэ
- Нарантуул захаас
- Барс худалдааны төв буюу вокзал орчмоос
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл
- Дүнжингарав худалдааны төвөөс богинын рейсээр иргэдийг тээвэрлэхээр төлөвлөсөн.
Хүй 7 худагийг зорих наадамчдыг дараах хоёр байршлаас тээвэрлэнэ
- МУБИС-ийн баруун талын буудлаас
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын төрийн далбаатай тойргийн дэргэдээс нийтийн тээврийн олон хүний багтаамжтай автобусаар үйлчилнэ.
Мөн Соёолон насны морьдын уралдааны үеэр хотоос Хүй долоо худаг хүртэлх хөдөлгөөнийг нэг чигийн болгоно.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хог үзэж үхсэн ацаа хийдэг байнаа